2013-07-11 | Нийтэлсэн:admin | Үзсэн:11154
Номыг гүйцэд мэдсэн гэж
Нотлон бүү хєєрлєхєє
Нарийн цэцэн ухаанаар
Нягтлан шүүж тунгаагаад
Нандин шашны оньсон єєд
Налархай бус хатангад
Овоохойгоо шавардаад
Орох үүдээ хориглоод
Олон янзын урилгыг
Онцгой алжаан уривч
Угаас сэтгэл үндэс нь
Усны чулуу, тосны гүзээ шиг
Хатуу хєшүүн хоцроход
Хайран номын гарз болох
Архич Данзанравжаа
Архичны билиг дороо
Архичны мунхаг арвин
Архиар дур хүсэл нь
Усан адил долгилно
Архинд согтсон хєвгүүн
Ачит эхээ ч буруу эдлэх
Увш хүн ууваас
Уйлах дуулах тамд
Зайлшгүй одно гэж
Зарлиг сударт заалттай
Дундад тойн санваартан
Дурлан архи ууваас
Их уйлан дуулахад
Буцалмай ширэм ууна
Гэцүл хүн ууваас
Халуун тамд унамуй
Гэлэн хүн ууваас
Маш халуун тамд унана
Аливаа хувраг нийлэн
Архи дарс уух ахул
Ариун щашин эвдрэх ёр
Архийг огоот тэвчигтүн
Данзанравжаа чи бээр
Архийг нанчид болгохоор
Судлах, онох, бадруулах
Уншлага ном уншаад
Рашаан бодитойд бодож
Бурханд єргєдєг тул
Архи уухад гэмгүй гэж
Равжаа чи єгүүлэх бий
Хэрэв чи нохойн махыг
Хүний єтгєнтэй хольж
Судлах онохуйг үйлдэж
Сурмаг идэж чадах уу
Чадвал би алгаа хавсарч
Чамдаа ба алдаагаа наминчилъя
Архи уудаг хүмүүс
Равжаагийн шавь биш гэж
Аливаа бүхэн шавьдаа
Ахин дахин айлдсан билээ
Дараа дараагаар залгаж
Данзанравжаагаар дамжсан
Даамай адист, номоор
Дарагдашгүй сайхаи амталсан
Даанч сайхан увидастай
Данзанравжаа толгой бєхийн айлдав