2012-01-22 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6398
Бие сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Үүний тулд дараах гурван савны гэмээс ангижрахыг хичээгтүн :
Гаднах эд баялагаас аз жаргал хамаарахгүй. Харин сэтгэл ухаанаа зөв хөгжүүлж боловсруулснаар та мөнхийн баттай аз жаргалын үндсийг олно. Энэ үндсийн цөмийг зэвсэг ч усгаж чадахгүй.
Номыг зөв сонсох
Бурханы сургаалийн нийтлэг оршил
Бурхан багш өөрийн сургаалийг хоёр төрлийн язгуурын хүмүүст айлдсан юм:
Зөвхөн өөрийн тусын тулд зовлонгоос ангижирч чөлөөлөгдөх бодолтой нэг язгуур хүмүүст / бага төрөлхтөн / , Мөн зургаан зүйл хамаг амьтны тусын тулд, тэдгээрийг зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас анижруулах өргөн цар хүрээтэй ухамсартай нөгөө язгуурын хүмүүст / их төрөлхтөн / сургаалиа айлдсан. Их хөлгөнд судар, тарнийн ёс багтана. Судрын ёсоор гэгээрэх нь удаан боловч тарнийн ёсонд ороход заавал сэтгэлээ боловсруулах судрын ёсыг дамжина.
Судрын ёсоор гурван гол зарчмыг баримтална.
Сэтгэлийн мөн чанар
Бурханы сургааль бол сэтгэлийн тухай сургууль тул сэтгэл гэдэг нь чухамдаа юу болохыг мэдэх нь чухал. Үүнд дасгалжуулагч, боловсрогдохуун хоёул сэтгэл байна. Сэтгэл нь өөрөө өөрийгөө боловсруулдаг юм. Иймд сэтгэл гэдгийг ойлгохгүйгээр бурханы сургаалийг ойлгох учиргүй юм.
Сэтгэлийн гурван гол тодорхойлолт байдаг :
Билгүүн хурц байх чанар
Байгалийн ус мөн чанараараа цэвэр тунгалаг байдагтай адил сэтгэлийн мөн чанар тунгалаг байна. Ус болгон тунгалаг байхгүйтэй адил, хүн бүрийн сэтгэл тунгалаг бус байна. Танин мэдэх чадвар бол уураг тархины шинж чанар биш. Танин мэдэх эс эдүүд уураг тархинд байхгүй тул уураг тархи танин мэдэх чадваргүй болно. Сэтгэл бол өнгө, хэлбэр, дүрсгүй тул таван мэдрэхүйгээр түүнийг мэдрэх аргагүй.
Сэтгэл биед хаана орших вэ?
Зүрхэнд оршдог гэвэл нэг талаас зөв. Бурханы сургаалиар бол сэтгэлийг анхдагч, хоёрдогч гэж хувааж үздэг.Анэхдагч сэтгэл нь зургаан төрөлд хуваагддагийн зургаа дахь нь сэтгэлийн цөм юм. Сэтгэлийн цөмийг бүдүүн, нарийн, маш нарийн гэж хувааж үздэг. Хамгийн нарийн сэтгэлийн цөм нь зүрхэний эвдэршгүй хүрдэнд оршдог. Маш нарийн сэтгэлээс бүдүүн сэтгэл үүсч, дахин нарийн сэтгэлд шилждэг. Нэг өдрийн турш бүдүүн, нарийн сэтгэл бие биедээ ээлж дараалан шилжиж байдаг. Бид алс хол буй юмыг судлахад цаг их зарцуулдаг боловч, өөрийн дотор буйгаа мэддэггүй шүү дээ. Жишээ нь : зүүд гэж юу вэ? Бүдүүн сэтгэл хаагдаж нарийн сэтгэлд шингэх үед хүн унтдаг. Уураг тархины эр, эм судлын эрчим хүч / энерги / төв судалд орсноор бодол бага бага болсоор нойр хүрнэ. Энэ эрчим хүч бодлыг төрүүлдэг. Сэтгэл улам идэвхигүй болж, сонсох мэдрэх эрхтнүүд хаагдсанаас сэтгэл төв судалд шингэн орно. Бодол нарийн сэтгэлд уусах үед хүн зүүдэлдэг. Хамгийн нарийн сэтгэлийн байдалд хүн хамгийн гүнзгий нойрсдог. Нойрыг явцаар нь дөрөв ангилна.
Бодлын ертөнцийн хуулиуд
Бодлыг удирддаг хуулийг хүн бүр сайн судалж мэдэх ёстой. Эдгээр хуулийг эзэмшсэн хүн тайван аз жаргалтай амьдрах боломжтой. Энэ зорилгоор биелүүлэхийн тулд туслах хөшүүргийг ашиглаж болно.
Хорт муу хүчийг зайлуулахдаа өөрийгөө хамгаалах зайлшгүй арга хэмжээг авч сурах хэрэгтэй. Бодлын хуулийг ойлгосноор та өөрийн хүсэж буй зан чанаруудаа төлөвшүүлж болно." Хүн өөрийгөө яаж бодож дүрсэлнэ яг л тийм болно " гэдэг нь бодлын ертөнцийн агуу хууль юм. Та өөрийгөө ариун гэж бодож байгаа бол та ариун болно.Та өөрийгөө уужим сэтгэлтэй гэж бодож байгаа бол та тийм л болно.
Иймд та сайхан сэтгэлийн бэлэг дэмбэрэл бол. Бүх юмны талаар сайхнаар бод. Дандаа сайн сайхан үйлдэл хий. Бусдыг хайрлан тусла, өглөг өг. Бусдыг аз жаргалтай болго. Хүмүүсийн төлөө зүтгэ. Танд аз жаргал ирнэ. Танд үргэлж аз хийморь сайн сайхан зүйлс ирнэ.
Хэрэв та хүмүүст зовлон, хов жив, гүжир гүтгэлэг худал хуурмаг өгдөг болбусдыг боолчилдог бол хүний эд хөрөнгийг сэжиг цээргүй авдаг бол танд зовлон ирнэ.Танд аз хийморь сайн сайхан зүйлс хэзээ ч ирэхгүй. Энэ бол байгалийн бас бодлын хууль юм. Иймээс та сайн үйл хийвэл үр дагавар нь сайн л болно. Муу үйл хийвэл үр дагавар нь зовлон болно.
Няхуур хүн өөрийн бодлыг анхааралтай хянаж муу санааг үндсэнд нь таслана. Эерэг бодлыг төлөвшүүлж, өөртөө дүгнэлт хийдэг хүн агуу хувь тавиланг бүтээж чадна. Ийм хүний үг бүр жинтэй, бага яридаг, зөвхөн зөөлөн эелдэг үгтэй. Бусад хүнийг доромжлон гутаах үг хэзээ ч хэлдэггүй. Ийм хүн энэрэнгүй сэтгэл, тэвчээрийг өөртөө төлөвшүүлдэг. Тэр дандаа үнэнийг хэлэхийг эрмэлздэг учраас хэлэх үгээ хянаж цэгнэдэг. Хүний ийм зан хүмүүст гүн гүнзгий хүчтэй, бас тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм хүн бодол, хэл, үйлдэл дээрээ ч ахимеа / хүч үл хэрэглэх / ёсыг дагадаг. Тэр хэзээ ч муу юм боддоггүй муу үйлдэл хийдэггүй.
Бусдад аз жаргал тайвшралыг өгдөг хүнд үргэлж аз жаргалтай нөхцөл бүрддэг. Хүн өөрийн бодлоор амьдрал, зан чанараа төлөвшүүлдэг. Та муухай зантай бол зөв бодлоор сайн хүн болж болно.
Нийтэлсэн С.Энхмаа
ЗочинJanuary 24, 2012
бидний сэтгэл үндсэнд нисваанис арвин ихээр хуритлагдсан байдаг ч бидний давуу тал бол өөрийн муу муухай бодлын муу үр дагаврыг ухамсарлан ойлгоод буруу муу бодлын үр дагаварт миний хүсээгүй зовлонгийн шалтгаан бүрэлддэг гэдгийг ойлгон буруу бодлыг таслан зогсоож хийхгүй байх, хийсэн ч дахин хийхгүй гэсэн бодлыг өөртөө төлөвшүүлсэнээр муу муухай зан чанараа засч залруулж чадах нь хүмүүн заяаны гайхамшиг билээ.