2012-02-03 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6672
Шар малгайтны шашныг үндэслэгч Богд Зонхава /1357-1419/-ын зохиосон бурхан багшийн магтаал "Адистидыг ойр оруулагч" хэмээх энэхүү магтаалыг эх Монгол хэлээр олон нийтээр хуралд Монголоор уншиж байсан уламжлалтай билээ.
Бурхан багшийн магтаал адистидыг ойр оруулагч
Намо шри гүрү манязү гохаяа
Гурван учирт хийгээд эрхтийн дайсан ба
Гандирс, лус, бүтээлчний эрхэм болсон
Ганц оройн чимэг чандмань эрдэнэ бээр
Гагцхүү таны өлмийн лянхуаг үзэсгэлэн болгосон
Гайхамшигт алтан гэрэлт жавхлант лагшинтай
Гандирсийн эгшиг бээр тэнцэшгүй зарлигт
Гольт нарны өнгөнөөс тодорхой сэтгэлт
Хязгааргүй амьтныг удирдагч Шагжаан тэргүүн
Ариун огторгуйд ургасан гараг однууд
Агуу далайн дунд урган тодорсон мэт
Ариухан сэтгэлийн далайд таны эрдмийг
Ашид хольцолгүй тодорхой сайтар байгуулаад
Сарны гэрэл туссан залуу лянхуа мэт
Сайтар гарын хуруугаа зүрхэн тус дор хумьж
Үнэн нэгэн үзүүрт сэтгэлээр илт үзүүлээд
Өчүүхэн магтах дор нигүүлсэхүйгээр таалагтун
Одсын чуулганаар хүрээлсэн огторгуйн саран мэт
Олон ялгуусны хөвгүүд хамгаас хүрээлсэн ба
Орь ганц заан сүргийн тэргүүн манлай мэт
Олон архад чуулган өмнө нь ярайсан
Огторгуйн эн бүхнийг дүүргэсэн гэгээн гэрлийн
Олон мянган тороор огоот түгсэн лагшин
Огторгуйн мөрөөс олон риди хувилгаанаар
Галууны хаан мэт халин нисч ирсэн
Тэр цагт эртнээс үүдсэн сайн үйл нь
Тийн сэрсэн зуун мянган тэнгэр хүмүүн
Таны нүүрийг үзээд сац догшин сэтгэлийн
Тэргүүлшгүй зуун гэмийн хүлээс бүхнээс сулрав.
Аяа баатар та бээр бодь модны дэргэд
Айлдал нигүүлсэхүйн өмгөөр шулмасын аймгийг
Ашид хоцороолгүй даран зохиосон
Хүчит салхинд нөхөрлөсөн хар үүлийг ч
Үнэхээр сум мэт зэвсэг барилгүйгээр
Өөрөө цор ганцаар гольт тоотой шулмасыг
Үлдээлгүй ялан дийлсэн дайны үйлэнд
Үлэмж таниас өөр хэнийг би мэдэх вэ.
Хэзээд таны энэрэлийн зүрх машид энэлэвч
Хувирашгүй нигүүлсэхүйн сан та бээр
Хэзээ ямагт амьтныг алагчаан ялгахгүй болой.
Авралт та бээр амьтаны тусын тулд
Алжаан ядрах нь өчүүхэн төдий ч үгүй
Амьтан нугууд ч үргэлж таныг магтан
Ашид эрдмийг өгүүлэхдээ үл алжаамуй.
Хөлгүй далайн гүн мэт маш агуу сэтгэлтэй
Хөх тэнгэрийн дуу адил сайтар номлох зарлигтай
Хүршгүй сүмбэрийн оргил мэт үлэмж лагшинтай
Үзэх, сонсох, санахын эрдэм төгс билээ.
Хамаг ертөнцийн амьтан бүгд бээр
Хамт нэгэн цагт сэжигт утгыг асууваас
Хамаг тэдгээр бүрийн өмнө тэр төдийд
Агуу лагшин, зарлигийн зохиолыг нэгэн цагт
Айлдан зохиовч атгаг чухал амирласан
Таны лагшин, зарлиг сэтгэлийн нууцын
Тэр Шарвага, Брадига, Бодьсадва нар
Хэдий шинжлэвч оюуны орон биш тул
Хурмаст, Эсэрва тэргүүтнийг хэрхэн зүйрлэх вэ.
Хангарьд шувуун эрхэт огторгуйд халин нисээд
Хэзээд хүч нь барагдаад эргэн буухдаа
Огторгуйн хязгаарыг бараад буусан бус
Онц таны эрдмийг өгүүлэгчид ч түүнтэй адил
Даль жигүүр нь гүйцсэн хангарьдтай
Аялах замд бялзуухай ч хичээдэг мэт
Арван замд хүчийг эрхшээн ашид заларсан түүний
Агуу дээд мөрт орохыг хүсэгч би
Ахуй ёсны утгыг харах оюуны нүд сохор
Магад гарах, боди сэтгэлийн эдээр үгүйрсэн
Маш хүчит нисванисийн дайснаар өнөд хөнөөгдсөн
Өөрийг энхрийлэх үзлийн гүн гууд унасан
Магад энэ адил энэлэн шаналахын орон бологсодыг
Машид их энэрэлт та бээр хясланд орхил үгүй
Доордсыг нэн их өршөөн аврах авралыг
Таниас өөр хэнийг аврал болгон барих вэ.
Энэхүү таван цөвөөр хэтэрхий бузартсан
Энэ орныг бусад нь тэвчсэнийг итгэлт та л
Эзлэн барьсныг ялгуусны хөвгүүн сэлтээр
Эгнэгт цагаан лянхуа мэт сайшаасан болой.
Үнэхээр таны үйлсэд номын шавь нар
Үл шинжлэн сул тавьсан өчүүхэн ч үгүй
Үнэхээр муу хувьт миний гэм болой
Үнэхээр танд гэмийн учир үгүй тул
Өдгөөгөөс бодийн шим, шулмасын аймгийг
Өнөд хэзээ гэгээрэх төдий хүртэл
Үргэлж та бээр эзлэн дагуулан бариад
Үлэмж зарлигийн рашаанаар үл ханах болтугай.
Авралт таны бие лагшин ямар мэт хийгээд
Ариун нөхөр лагшин насны хэмжээ орон ба
Алдарт таны дээд нэр ямар мэт бөгөөс
Альмид бид бүхэн тийн ямагт болох болтугай.
Эрхэм таныг магтан залбирсны хүчээр
Эгнэгт бид таны хаана оршсон тэр оронд
Эмгэг өвчин, үгүйрэл, хэрүүл тэмцэл арилаад
Эрдэм ном, өлзий хутгийг арвитган соёрхо
Шагжаан хаан ертөнцийн орноо заларсан
Шашны нарны гэрэл машид мандан
Шашныг баригчид ах дүүчлэн зохилдон
Шашин өнөд оршихын өлзий хутаг орших болтугай.
"Адистидыг ойр оруулагч" хэмээх үүнийг аймаг савыг баригч Манзушри далай хэмээх өөрийн шавь бээр залбиран хүссэн тул олныг сонссон ялгуусан орлогч цогц Сумадигирди бээр цаст Төвдийн Одэгүнжалын өлгийд найруулав. Бичээч нь аймаг савыг баригч Вадрабада болой.
ЗочинFebruary 6, 2013
гайхамшиг
ЗочинMay 25, 2013
Бурхан багшдаа залбиран мөргөе