2012-03-05 | Нийтэлсэн:purevsukh | Үзсэн:6852
Чадхаавын оюун судалбар "Нэг ба тав" хэмээх оршив
Дээд багш нартаа мөргөе! Нэгээхэн ч атугай нөхцөл бололцоо үгүй боловч төгс жаргалын оргилд гарах нэг, бүрхэх үүл мэт барцад саадын дотор өчүүхэн ч хорлолгүй байх нэг, уул нурах мэт зовлонгийн дунд их амгаланг олох нэг, шингэх нарны сүүдэр мэт дайсан, хорлогчдын дунд багшийн нарыг мандуулах нэг, галвын гал шиг нисваанисын дунд бурханы номыг бүрдүүлэх нэг буюу таван зүйл болой.
ЗочинOctober 24, 2012
үүнийг ойлгох хэцүү юм байна. энгийн үгээр тайлбарлах хэрэгтэй шүү.
ЗочинNovember 17, 2012
ойлгоход хэцүү зүйлгүй мэт. Сэтгэлээ дадуулан бясалгаваас хүрэх боломжгүй мэт дээрх 5 зүйлийг олж болохыг хэлсэн байна.
purevsukhNovember 20, 2012
Хүн бүр дор бүрнээ аз жаргалыг янз янзаар тодорхойлж өөр өөрийн аргаар түүндээ хүрэхийг тэмүүлдэг. Жаргах нөхцөл нь эд мөнгө, эрүүл мэнд, эрхэм сайн найз нөхөд мөн гэж үзвэл эдгээрээр дутсан ч ухамсар санааны хүчээр жаргалтай явдаг арга байдаг. Энэ жишээгээр барцад саад бүхнийг сэтгэлийн хүчээр эерүүлж, өвчин зовлонг таатайгаар мэдрэх, хорон санаатай хүмүүсийг өөрийн багш болгосноор хонзонгүй сэтгэлээр амгалан суух, хорт муу сэтгэл, буруу зуршлаа ч бурханы ном болгохыг хэлж байгаа юм.
purevsukhDecember 20, 2012
Эхнийх нь үгүйрэл хоосорлыг хүртэл гэгээрлийн мөрд дэм болгон ашиглаж чадах болин мэдэл буюу ханах цадах сэтгэл, дараагийнх нь саад тотгорыг гэгээрэлд дэм болгох тэвчээр, гуравдугаарх нь зовлонг зүдгүүрийг гэгээрлийн ташуур болгодог өөрөөсөө өрөөлийг илүүд хайрлах бодь сэтгэл, дөрөвдүгээрх нь өштөн дайсныг өөрийн саданд урвуулдаг арга, хамгийн сүүлийнх нь харин нисванисыг гэгээрэлд ашиглах арга буюу сайн ерөндөг юм. Ингэж тайлбарласан байдаг юм билээ.
ЗочинDecember 20, 2012
Товчхон мөртлөө агуу сургаал байсан байна ш дэ.