Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Буддизмын философийн үндэслэл

Гаутамагийн боловсруулсан ертөнцийг үзэх үзлийн гол нь хутагт дөрвөн үнэн ба энэ нь Буддын философын үндэслэл болсон байна. Хутагтын дөрвөн үнэний тухай буддын гүн ухааны олон арван судар номонд тайлбарлан бичсэн байдаг. Тухайлбал , Буддын сургаалийн цогцолбор "Ганжуур", "Данжуур", "Дармапада", "Эрдэнийн сан - Сувашид", "Эрдэнэ цогцолсон шашдир" зэрэг сударт тодруулан тайлбар хийсэн байдаг.

Энэхүү дөрвөн үнэн нь:
• Зовлон үнэн
• Зовлонгийн шалтгаан үнэн
• Зовлонг гэтлэх нь үнэн
• Зовлонг гэтлэх арга зам үнэн гэсэн байдаг.
Хутагтын Дөрвөн Үнэнд нэг бүрчлэн хийгдсэн тайлбаруудаас товчлон авч үзвэл :
1.Зовлон.
Орчлон дээрхи бүх зүйлс түр зуур үзэгдээд өнгөрөх төдий нэгэн хэвээр орших юу ч үгүй бөлгөө. Чухам үүнийг эргэцүүлбээс орчлон зовлонгоор дүүрэн болой. Учир нь мэдэрхүйн таван эрхтэнээр ертөнцтэй харьцах харьцаа нь зовлон гэж үзнэ.

Төрөх зовлон
Өсөх зовлон
Өтлөх зовлон
Дайсан зовлон
Нөхөр зовлөн
Өвдөх зөвлон
Жаргах зовлон
гэх мэтээр бүх үйл зовлон байдаг гэж үзнэ.

Энэ бол хамгийн түгээмэл хамгийн хялбар томьёолбор. Ертөнц энгээрээ түймэрт хуйхлагдаад байхад юуных нь инээд юун баяр билээ? Харанхуй нөмөрч суух атал яагаад та нар гэрэл гэгээг хайхгүй байдаг билээ?ч гэх юм уу? Үгүй наад чамирхсан өмсгөл сэлт хуян шар усанд баригдсан ямар ч тодорхойгүй хийгээд мөнхийн шинж үгүй бие цогцсоо хараач? Төрсний эцсийн үх дүн үхэл л байдаг болохоор наад өвчиний үүр болсон өмхий бие чинь даан ч үнэгүй эд шүү дээ гэхчлэн сургасан байдгаас философийн түгээмэл санаанууд илрэн гарна.
Гэхдээ Буддагийн зовлонд энэ үгний утгаас гадна жаргал ч багтана. Бүх юм мөнх бус учир жаргал өөрөө ч мөнх бус. Хуран үүдсэн бүхэн мөнх бус мөнх бус бүхэн зовлон мөн хэмээн онолджээ. Үүн дээрээс амьдрал бол тэр чигээрээ зовлон хэмээсэн логик гаргалгаанд хүрч болно.

2.Зовлон үүсэхүй.

Тэрээр зовлонгийн үүсэл хүний дотор буй түүнээс гадны ямар нэг нөлөө үгүй хэмээн үзсэн нь бас нэгэн гайхалтай сургааль гэж үздэг. Бусад шашиний адилаар “надад итгэсэн бүхэн жаргаж итгээгүй бүхэн зовно” гэх мэтийн шууд тулгасан тулгалтыг тэрээр дурдаагүй бөгөөд Зовлонгийн эх үндэс нь хүний дотор буй шунал тачаал юм гэж үзжээ.
Шунал тачаал бол зовлон үүсэх шалтгаануудын нэн тэргүүнд нэрлэгдэх нь боловч хорвоог хөдөлгөгч эрчим хэмээжээ. Үнэхээр ч өнөөдөр хүн төрөлхтний хүрсэн хөгжил цэцэглэлтийн эх үндэс гагцхуу хүний шунал тачаал хүсэл түүнийхээ араас уйгагүй тэмцсэн тэмцлийн л үр дүн билээ. Гэвч энэ бүхэн бол буддизмийн онолоор бол нэгдүгээрт тавигдах зүйлс биш юм. Буддизмийн онолоор бол хүмүүс өнөөдөр зовлонгоор дүүрэн хүсэл шуналд захирагдсан амьдралтайгаа эвлэрэн сайхан байгаа жаргалтай байгаа мэт нүдээ хууран өнгөрөөдөг гэж үзжээ.

3.Зовлонгоос ангижирахуй.

Зовлонгоос ангижирахийн тулд өнөөх зовлонг гээч хэцүү нэртийг үүсгэгч шунал хүслээсээ хүн татгалзах хэрэгтэй нэгэнт зовлонгийн шалтгаан хүний дотор оюун санаанд л буй тул түүнийг гатлан давах учир шалтгаан ч хүний дотор л буй хэмээжээ. Буддын гүн ухааны сургаалиар ертөнц агшин бүрт өөрчлөгдөж байдаг гэж үздэг учир үүрд мөнхийн юмс гэж байдаггүй. Гэтэл хүн юмсыг мөнх мэт ойлгон шунан дурлаж байдаг юм. Үүнийг их хөлөгний зарим сударт "мунхагийн харанхуй" гэж тодорхойлсон байдаг. Үүнийг гэтлэн гарсан бүхэн Нирван болж тайвшралын туйлыг олно гэж үздэг. Иймд зовлонг гэтлэн гарах нь үнэн байдаг гэж үзнэ.

4.Зовлонгоос тониохуйд хөтлөх зам.

Зовлонгоос гэтэлж гэгээрэлд хүрэхийн тулд өдөр тутмын өнөө маргаашаа болгосон амжиргааны эргүүлгээс гарч нирваанд хүрэх хэрэгтэй. Хэрэв зээ дараах авралийн найман гишүүт мөр замыг дагах юм бол нирваан биелэлээ олно хэмээжээ.

1.Зөв үзэл. Аливааг жинхэнэ байгаагаар нь зөв бодтой харж ухаарах. Аливаа зүйлсийн хэлбэр дүрст биш дотоод мөн чанарыг нь мэдэж ухаарч ойлгох.
2.Зөв эрмэлзэл. Бүхий л зүйлст нигүүлсэнгүй хандах.
3.Зөв үг. Худал үг хоомон яриа хов живийг огоорох.
4.Зөв үйлс. Амь бүрэлгэх, хулгай тонуул хийх хууран мэхлэх үйлийг тэвчих.
5.Зөв амьдрал. Бусдад гай хөнөөл үл учруулж амьдрах.
6.Зөв хичээл. Ариун бус нүгэлт муу бодлоос сэтгэлээ цэвэрлэн сэргийлж явах.
7.Зөв дуртгал. Аливаад зөв анхаарахголч үнэнийг таньж мэдэх.
8.Зөв бясалгал (самади). Хүчээ зөв хуримтлуулан түүнээ бясалгалд зарцуулах. Дотоод ертөнцөө өв тэгшитгэх.

Хүмүүний амьдрал угаас маш хэцүү бөгөөд зовлонгоор дүүрэн Гэхдээ ямагт үнэнийг ярьж сайн бүхэнд тэмүүлж хүний юмыг хулгайлалгүй хэн нэгэнд атаархаж хар буруу санахгүй амьдрах юм бол амьдралаа зовлонгоос цэвэрлэж болно. Хүн хоосон мөрөөдөл, шинэ эд баялаг зугаа цэнгэлийг хүсэх хүслээс чөлөөлөгдөх ёстой. Тэгсэн цагт баян ядуу боол хувраг хар тэргүүтэн хэн ч бай авралын замыг олж сүнс нь дэлхий дээр эргэн төрсөөр байх болно хэмээн сургажээ.

Гэхдээ Будда сүнс хойд насны ойлголтод бусдын адил тэгтлээ ач холбогдол хэзээ ч өгч байсангүй. Хойд урьд төрөл гэж байх нь бидний сонирхох гол зүйл биш үүнийг мэдсэн мэдээгүй гэгээрэлд огтхон ч хамаагүй гэжээ. Угтаа там диваажингийн талаархи ойлголтыг Будда хэзээ ч дурдаж байсангүй. Тэр бүү хэл Хүний энэ амьдрал л үнэн.Өөр амьдрал гэж үгүй. Нэгэнт л ганц заяасан насыг муу үйлд үрээд яана гэсэн иш үгнээс нь харахад л Буддаг гүн ухаантан гэж хэлж болох мэт. Буддизм хэмээгч энэ том шашиний суурийг тавигч Буддагийн өөрийн номлолууд иш үгс зэргийг харахад түүний сургааль нь шашиний гэхээсээ илүү гүн ухааны шинж чанартай. Гэхдээ өнөөгийн бидэнд хүрч ирсэн буддизмийг гүн ухаан гэж хэлэх нь мэдээж асар учир дутагдалтай. 2500 гаруй жилийг туулахдаа Буддагийн анхлан номлож байсан үзэл суртал шашиний хэв маягт орсон гэвэл илүү дөхөмтэй мэт. Германы их сэтгэгч Шопенхаур ч өөрөө Буддизм бол шашин болоод хувирчихсан гүн ухаан хэмээн дуу алдсан байдаг нь үүнтэй холбоотой бизээ. Буддизм нь шинжлэх ухаанд хамгийн ойрхон шашин хэмээн А.Эйнштэйн хэлсэн байдаг ба энэ аугаа эрдэмтний үгийг тайлбарлах нь илүүц биз. Мөн зориг гарган дурьдахад одон орны чиглэлээр занималддаг цорын ганц шашин бөгөөд энэ нь зурхайн шинжлэх ухаан юм. Буддизмд дээд бурхан гэж байдаггүйтэй адил ганцхан би эсвэл үнэмлэхүй биет зүйл гэж бас байдаггүй. Өөрөөр хэлбэл байгаа байхгүй, үзэгдэх үзэгдэхгүй гэдэг ба эцсийн эцэст хоосон гэсэн онолд хүрдэг.

  • ЗочинSeptember 14, 2012

    Буддизм шинжлэх ухаанд хамгийн ойрхон шашин гэж А.Эйнштеин хаана хэлсэн байгаа юм бол эх үүсвэрийг нь юмуу эсвэл хэлсэн үгийг оригоор нь тавибал зүгээр байна.
    А. эйнштеины Буддизмын талаар хэлсэн нэг үгийг мэдэх бөгөөд тэр нь " If there is religion that could cope with modern scientific needs it could be Buddhism'' болно. Энэ нь монголоор " хэрэв шинжлэх ухаанч шашин байх юм бол тэр нь Буддизм байж болох юм" гэсэн үг болно. Бурханы сургаалиас ядаад нэгийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг батлаагүй том эрдэмтэн юу боллоо гэж Будизмыг шинжлэх ухааны үндэслэлтэй гэж шууд хэлэх гэж. Эрдэмтэн хүний хувьд эш үзүүлсэн байх гэж боддог. Жаргал

  • ЗочинSeptember 19, 2012

    "If there is religion that could cope with modern scientific needs it could be Buddhism''.

  • ЗочинSeptember 20, 2012

    Buddhism has the characteristics of what would be expected in a cosmic religion for the future: It transcends a personal God, avoids dogmas and theology; it covers both the natural and the spiritual, and it is based on a religious sense aspiring from the experience of all things, natural and spiritual, as a meaningful unity.

  • ЗочинJanuary 16, 2013

    Жаргал аа уучлаарай, Бурхан багшийн сургаалийг ойлгоогүй л яваа хүн юм байна, Шинжлэх ухааныхаан утгыг ойлгож байгаа гэж найдхаас.

  • ЗочинFebruary 2, 2013

    Gants xoyor ugiin zuruun deer margaldaad yaxiin be bugdeeree. Gol utga ni oilgomjtoi l bna shdee. Minii xuvid buddha giin surgaali ugsiig udur bur unshij amidraldaa xeregjuuldeg.

Бусад мэдээлэл