2012-04-22 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6025
Манаба хэмээдэх бээр Ялж төгс нөгчсөнд ийн хэмээн өчсөн бөлгөө,”Амьтдад амгалан, зовлон тэргүүтэн олон байдал буй бөгөөс үйлийн байдал боловсрох алины тулд амьтан олон зүйл болов” хэмээсэнд Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болоруун:
-Үйлийн байдал ялгалыг үзүүлье,Машинд сайтар сонсож , сэтгэлдээ баригтун,Би бээр номлосугай,Тэр нь энэ мэт,Амтад нь урьд төрлийн үйлийн үрээс болсон хэмээх тэргүүтнийг номлосон мэт хуваарь байгуулахуйд: Нас нь охор болдог үйл, Нас урт болох үйл, Өвчин элбэг болохын үйл, Өвчин цөөн болох үйл, Өнгө гоо бус болох үйл, Бие үзэсгэлэнт болох, үйл, Хүч өчүүхэн болох үйл, Хүч их болох үйл, Язгуур доордын үйл, Язгуур өндрийн үйл , Эдлэл өчүүхний үйл, Эдлэл ихийн үйл, Билиг өчүүхний үйл, Билиг ихийн үйл, Тамд төрөхийн үйл, Бирдэд төрөх үйл, Адгуусанд төрөх үйл, Асурид төрөх үйл, Хүнд төрөх үйл, Хүслийн тэнгэрт төрөх үйл, Дүрст тэнгэрт төрөх үйл, Дүрсгүй тэнгэрт төрөх үйл, Үйлдсэнд үл хураасан үйл, Хураасанд үл үйлдсэн үйл, Үйлдсэнд хураасан үйл, Үл үйлдсэнд үл хураасан үйл, Тамын нас огоот төгсөх үйл, Тамын насны хагасыг төгсгөх үйл, Тамд төрсөн даруйд нас егүүтэх үйл, Магад төрөх үйл, Магадгүй төрөх үйл, Орон бусдад боловсрох үйл, Урьд амгалантай хойно зовох үйл, Урьд зовоход хойно амгалантай үйл, Урьд ч амар хойно ч амгалан болох үйл, Урьд ч зовлонтой хойно ч зовлонтой болох үйл, Баялаг ч харамч болох үйл, Үгээгүй бөгөөд өгөхийг өгч чадах үйл, Баялаг бөгөөд өгч чадах үйл, Үгээгүй бөгөөд өгч үл чадах үйл, Нас барагдсанд үйл үл барагдах, үйл барагдсанд насыг үл барагдах, Нас нь ч үл барагдсан бөгөөд үйл нь ч үл барагдсан, Үйл ч барагдсан нас ч барагдсан, Бие амгалан сэтгэл амгалангүй үйл, Сэтгэл амгалан бие амгалангүй үйл, Бие ч амгалан сэтгэл ч амгалан үйл, Бие ч амгалангүй, сэтгэл ч амгалангүй үйл, Муу заяанд төрсөн ч дүрс үзэсгэлэнтэй, үзвээс баясгалантай үйл, Муу заяанд төрсөн гуа бус үйл, Муу заяанд төрөөд хэл, эрхтэн муу үнэртэй үйл тавин нэгэн үйл бөлгөө.
Нас охор болох үйл аль хэмээвээс амь тасласан, бусдаар амь таслуулсан, амь таслахад даган баяссан, амь таслахыг даган баяссан, дайсан үхвээс сайн хэмээн өгүүлсэн, амьтныг алах шүтээн байгуулж түүнд тахил өглөг тогтоосон, хэрүүл харж баясах арав нь нас охор ба өвчин олон болохын үйл амуй,
Нас урт болохын үйл аль буй хэмээвээс амь таслахыг тэвчих хийгээд бусдыг амь таслахыг тэвчүүлэх ба амьт таслахыг тэвчсэнд сайшаан өгүүлэх, алагдах хүн ба адгуус тэргүүтэн өт хорхойноос дээшхийн амийг аврах, айх хийгээд цочсон амьтдыг аюулаас аврах , итгэлгүй амьтдад энэрэхийг сэтгэх, өвчтөн хийгээд нялхас ба хөгшидөд туслах сэтгэлээр идээ өгөх, үгээгүй ядуу гуйланчид туслах сэтгэлээр хувцас ба идээ ундаа өгөх, үгээгүй ядуу гуйланчид туслах сэтгэлээр хувцас ба идээ ундаа өгөх, цэрэг тэргүүтний тэмцлийг амирлуулан буяны зүгт байгуулах, суварга ба хийд эвдэрснийг сэлбэх эдгээр арав нь нас урт өвчингүй болох үйл амуй,
Өвчин элбэг болох үйл аль хэмээвээс хорлох сэтгэлээр хүн ба адгуус тэргүүтнийг гөвших ба бусдаар гөвшүүлэх, гөвшсөнийг сайшаан өгүүлэх, эцэг эхийн сэтгэлийг амгалангүй олгох, шагшаабад төгөлдөр нарын сэтгэлийг амгалангүй болгох, өвчтөнд буруу эм өгөх, идээ урьдах нь эс шингэсэнд хойтохыг өгөх, бусдын гасланг уртасгах,амраг бус өвдвөөс баясах, өвчин нь арилваас үл баясах, эдгээр арав нь өвчин элбэг болохын үйл амуй.
Өвчин цөөн болохын үйл аль хэмээвээс хорлох сэтгэлээр гөвшихийг тэвчих, бусдаар гөвшүүлэхийг тэвчих, бусдаар гөвшүүлэхийг тэвчих, тэвчсэнд сайшаан өгүүлэх, өвчтөнд эмийг ёсоор өгөх, амраг бус өвдвөөс үл баясах, түүний өвчин эдгэвээс баясах, эцэг, эх өвдвөөс асрах, идээг шингүүлж өгөх эдгээр арав нь өвчин цөөн болох үйл болой.
Өнгө гоо бус болох үйл аль хэмээвээс өчүүхэн төдийд уурлах, өчүүхэн төдийд өс барих, хорлосны хариуг үйлдсэн, лам багш ба эцэг эхийг муу хэлсэн, гаслантанд мууг үйлдэх, бодгал бсудуудад муу үг өгүүлэх, орон байшинг цэвэрлэн үл үйлдэх, зулын гэрлийг таслах, дүр үзэсгэлэнгүйг элэглэх, цэвэрлэх нь бага эдгээр арав нь гоо бус болон төрөх үйл бөлгөө.
Бие үзэсгэлэнтэй болох үйл аль хэмээвээс үл уурлах, өслөн үл барих, хувцас чимэг өгөх, суварга хийгээд хийд ба орон байшин тэргүүтнийг цагаан шороогоор сэдбэх, лам багш ба эцэг эхийг сайнаар хэлэх, бодгал бусдыг сайнаар хэлэх, суварга ба хийд орон тэгүүтнийг байга арчин цэвэрлэх, бодгал бусдыг үл сонжих, их цэвэх, гаслантанд ярууг өгүүлэх эдгээр арав нь бие үзэсгэлэнтэй болох үйл бөлгөө.
Хүч өчүүхэн болох үйл аль хэмээвээс их атаархуу, харамч, лам багш хийгээд эцэг эхийг шоолох, шагшаабад төгс, өвчтөн , хөгшин тэргүүтнийг шоолох, нүглийг сайн гэж хэлэх, бодь сэтгэлээс няцах, бусдад сайн гарваас үл баясах, бусдад зовлон гарваас баясах, багш ба эцэг эхэд өргөл хүндлэл үл үйлдэх, гаслантанд асрахыг үл үйлдсэн эдгээр арав нь хүч өчүүхэн болох үйл бөлгөө.
Хүч их болох үйл аль хэмээвээс атаацахгүй, харам үгүй, бусдад сайн гарваас баясах, бусдыгн сайн хэлсэнд баясах, эрх багатайгаар нүглийг тэвчүүлэх, эрх ихтэйгээр буян үйлдүүлэх, бодь сэтгэл үүсгэх, суварга ба хийд байгуулах, бурхан шүтээн босгох, номыг дурьдах арав нь хүч их болох үйл бөлгөө.
язгуур дор болох үйл аль буй хэмэвээс омог ихтэй, эцг эхээ эцг эхэд үл барих, шармаан хийгээд өндөр язгууртныг доромжлох, лам багш хуврагуудыг басамжлах, лам багш ба өвчтөнийг үл асрах, эцэг эхэд өргөл хүндлэл үл үйлдэх, зочдын үл зочилох, хутагтыг доромжлох, шагшаабад төгсийг доромжлох арав нь язгуур доор болох үйл бөлгөө.
Язгуур өндөр болох үйл аль хэмээвээс омог үгүй, эцг эхийг эцэг эхэд барих, тойн хуврагийг хуврагт барих, их язгууртныг хүндлэх, доод язгууртныг үл доромжлох, эцэг эхэд хүндлэл үйлдэх, шагшаабад төгсийг хүндлэх, лам багш хийгээд эцэг эх ба номын явдалтан бусдыг хүндлэн суудлаас босох, дэвсгэр өгөх, дээд үе, доод үеийнхэнд ялгаваргүй үйлдэх арав нь язгуур өндөр болох үйл болой.
Эдлэл өчүүхэн болох үйл аль хэмээвээс эс өгснийг авах хийгээд эс өгснийг авахуулах, ,эс өгснийг авсанд сайшаан өгүүлэх, түүнд даган баясах, эцэг эхийн амьжиргааг булаах, тойн ба нялхас, хөгшин, үгээгүй, өвчтөн нарын амьжиргааг булаах, бусдыг үгүйрвээс баясах, бусад баян болвоос зэтгэр үйлдэх ба үр төмс муу, зуд болвол баясах арав нь эдлэл өчүүхэн болох үйл бөлгөө.
12.Эдлэл их болохын үйл аль хэмээвээс эс өгснийг авахыг тэвчих, тэвчүүлэх, тэвчсэнд аган баясах,эцэг эхэд амьжирлыг өргөх, хутагт ба шагшаабад төгсүүдэд амьжирал өргөх, өвтөн нялхас, хөгшин, үгээгүй тэргүүтнүүдэд амьжирлыг өгөх ба бусдыг үгүйрвээс гомдох, баяжваас баясах хийгээд өглөг өгсөн бодгал нарт машид баясах бөгөөд магтах, ба зүг бүхэнд үр төмс сайн болвоос баясах арав нь эдлэл их болох үйл бөлгөө.
Билиг өчүүхэн болохын үйл аль хэмээвээс номыг аль мөн хэмээн үл асуух, би юу нэгийг үйлдвээс сайн болох хэмээн үл асуух, билиг цалгайдуулах, буруу үзэлтнийг шүтэх, үнэн үзэл ба үнэн үзэлд мэргэшснийг тэвчих, Дээдийн номыг заах, ном өгүүлэгч нарыг сайнд үл үйлдэх, ном бусыг үзүүлэгчид сайнд үйлдэх, ном бичсэн ба уншсанд муу үг өгүүлэх, тэдгээрийн зохилдох шалтгааныг булаах, амь тасах тэргүүтэн бурууномыг арвижуулах, үнэн номыг тэвчих арав нь билиг өчүүхэн болох үйл бөлгөө.
Билиг их болохын үйл аль хэмээвээс мэргэдээс ном алин мөнийг асуух, мунхаг ба доорд бодгалтай үл нөхөрлөх, үл, шүтэх дээд үе мэргэдтэй нөхөрлөх бөгөөд шүтэх, бусдад ном заах бөгөөд тодорхой үйлдэх, ном бусыг муутгах, номын сав болох бодгал нарын номын явдалд үл айлгах бөгөөд дадуулж үйлдэх, сургууль үйлдэгчид буянтай болой хэмээн магтах, үйл үйлдэгчид үл магтах, судар, бэх, үзэг тэргүүтний өглөг үйлдэх, буруу үзэлтэнд муушаах бөгөөд үнэн үзэлд сайшаан өгүүлэх, архи үл уух арав нь билиг их болох үйл бөлгөө.
Тамд төрөх үйл аль хэмээвээс биеийн гурван нүглийг ихэд эдлэсэн, хэлний дөрвөн нүглийг ихэд эдлэсэн, ачтанд ачийг үл хариулсан, завсаргүй зүйлийг үйлдсэн, лам багш ба шагшаабад төгс нарт хоч өгсөн, гаслан өнөд болсонд муушаан хэлсэн, хүслээр бурууд эдлүүлсэн, бусдын тус амгаланг үгүй болгосон, тачаал урин, мунхаг гурав аль болохын хүч машид их арав нь тамд төрөх үйл бөлгөө.
Бирдэд төрөх үйл аль хэмээвээс бие, хэл, сэтгэл гурвыг гэм дундаж эдлэсэн гурав ба хүслээр буруу амьдарсан, харам их өглөг үл өгсөн, өглөгт зэтгэр үйлдсэн, эдэд тачааж үйлдсэн, өлсөж ундаассаар үхсэн, уригнасаар үхсэн, хүсэлд тачаасаар үхсэн арав нь бирдэд төрөх үйл бөлгөө.
Адгуусанд төрөх үйл аль хэмээвээс бие, хэл, сэтгэл гурвын гэм бага үйлдсэн гурав хийгээд тачаал, урин, мунхаг гурваар түйтгэрлэх үйл үйлдсэн гурав, эцэг эх ба тойн нарт ёс лугаа адилгүй өглөгийг үйлдсэн, адгуусанд төрхийг ерөөсөн ба адгуусанд төрснийг элэглэсэн, бодисадва ерөөлийн хүчээр арсланд төрсөн, муу ам үйлдсэний үйлээр бичинд төрсөн мэт арав нь адгуусанд төрөх болох үйл бөлгөө.
Асурид төрж болох үйл аль хэмээвээс биеэр мууг бага эдлэсэн, хэлээр мууг бага эдлэсэн сэтгэлээр мууг эдлэсэн, омог ба ил омог х ийгээд “ Би болой хэмээх, омог ба өчүүхэн омог , буяны язгуурыг түүнд зориулах, билгийн үүднээс тачаал үйлдсэн, түүний үүднээс шагшаабадыг мууд үйлдсэн арав нь асурид төрөх болох үйл болой.
Хүнд төрж болох үйл аль хэмээвээс амь таслах ба үл өгснийг авах ба хүслээр буруу алгасрах, биеийн гурван үйл гурав хийгээд худал өгүүлэх, хов хэлдэх, ширүүн үгс, чалчаа үг хэлний дөрөв хийгээд бусдын эдлэлд тачаал үйлдэх , хорлох сэтгэл, буруу үзэл сэтгэлийн үйл гурав хийгээд арван нүглийн үйл эдгээрийг тэвчих бөгөөд арван буяны үйл нь хүнд төрөх болох үйл бөлгөө.
Хүсэлт тэнгэрт төрж болох үйл аль хэмээвээс Арван буяны үйлийн мөрөөс үл доройтсон бөгөөд сайтар судалсан бөгөөд Хүсэлт тэнгэрт төрж болох болой.
Дүрст тэнгэрт төрөх болох үйл аль хэмээвээс Арван буяны үйлийн мөрийг сайтар судлах бөгөөд машид тэгш агуулах хийгээд ялгавартай машид хэтэрхий лүгээ огоот төгс үйлдэх бөгөөд үйл тэр мэт нь Дүрст тэнгэрт төрөх болох үйл болой.
Дүрсгүй тэнгэрт төрөх болох үйл аль хэмээвээс “ Дүрсгүйн тэгш орох дөрөв болой”
Үйлдсэнд үл хураасан үйл аль хэмээвээс үйлдсэндээ гэмшиж хойшид үйлдэхгүй боосон болой
Хураасанд үл үйлдсэн үйл аль буй хэмээвээс биеээр үл үйлдсэн хийгээд сэтгэлээр үйлдсэн бөгөөд үгээр ч “Үйлдсэн болой” хэмээн өгүүлсэн ч түүнийгээ үйлдээгүй болой.
Үйлдсэнд хураасан үйл нь үйл алиныг үйлдээд үл гэмшсэн ба үл цээрлэсэн хийгээд хойшид үл боосон болой. …..
Торгууд Гэвш Лувсанняндаг.”Үйлийн үрийн тодорхой толь”.Эмхтгэсэн Д.Мөнхсайхан.2010 он. Номноос авав.
ЗочинMay 17, 2012
Niswaanis buyu munhag, uur, shunal, husel, omog terguuten setgel, oyun bodol dotor gadagshlahguigaar orshin buig nugel gehuu?. harin edgeer nisvanisaar uduugduj uildsen uiliig l nugel gedeg bizdee?
ЗочинMay 17, 2012
Нисваанис бол нүгэл бус. Түүгээр өдөөгдөн гарсан үйл болгон нүгэл юм.