2012-01-04 | Нийтэлсэн:admin | Үзсэн:28353
Богд зонхавын дүйчэн өдөр нь Зулын 25 буюу Богд Зонхавын гасланга тонилохуйн дүрийг үзүүлсэн өдөр юм.
Богд Зонхав бээр Түвдийн зүүн хойд нутгийн Амдо мужид мэндлэн бурханы сургаалийн олон эш дамжлагыг хүртэж, нэг хийд, дияаны газраас нөгөөд олон жил суралцсан алдарт багш билээ.
Тэрээр 1357 онд Сонгинын ам хэмээх нэртэй газар лагшин мэндэлсэн бөлгөө. Мэндлэх үед нь язгуурын гурван бурханы хувилгаан мөн болохыг нотлох олон шинж тэмдгүүд илэрсэн гэдэг. Зонхаваг гурван настай ахуйд энэ багш Зонхавагийн эцэгт мал бэлэглэж, Зонхавагийн эрдэм боловсролыг түүнд даатгахыг гуйсан байна. Долоон настай ахуйдаа Чойжи Дондүв Ринчений хамт суудаг болж, багшаасаа олон сургаал, тарнийн авшиг хүртэж байсан. Маш амархан уншиж, бичиж сураад балчир наснаасаа эхлэн бясалгалын талаар суралцаж өөрт дадуулж байлаа. Найман настай ахуйдаа гэцүл сахил хүртэж, Лувсан Дагва хэмээх сахилын нэрийг хүртсэн байна. Түүний Лувсан Дагва хэмээх нэр нь Оюун сайтын алдар гэсэн утгатай билээ. Түүний энэ дэлхий дээр шашин, амьтанд үлэмж их тус бүтээхийг Бурхан багш олон судар тарнийн номд лүндэглэсэн байхын сацуу Жову Балдан Адишагийн бүтээл, Саран хөхөөний намтар зэрэгт бошгийг үзүүлсэн нь буй.
Богд Зонхавагийн урьд дүрүүд нь Төв үзлийн сургаалийг илтэд болгоогч Нагаржуна гэгээн, Сажава ёсыг үндэслэгч Лозава Лодон Шарав, Гаржүдва ёсыг Үндэслэгч, Мил богдын багш Марав лам мөн Нинмавын ёсыг Үндэслэгч Ловон Бадамжунайн зэрэг дүрээр мэндэлж байсан бол Богд Зонхава Гэлүгба ёсыг үндэслэгч болжээ.
Бурхан багш энэ дэлхийд Богд Зонхава залрах тухай эш үзүүлэн айлдсан нь олонтаа. Урьд насандаа тэрээр нэгэн хөвүүн байхдаа Шагжмуни Бурханд тунгалаг болор эрхи өргөж, түүний оронд цагаан лавай хүртсэн байна. Бурхан багш тэр хөвүүнийг Түвдэд мэндэлж агуу их Гандан хийдийг үндэслэн байгуулна, Лхас дахь Бурханы шүтээнд үржин өргөнө, дээдийн номыг Түвдийн оронд дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй хүн болно хэмээн бошиглосон байна. Эдгээр бүхэн нь Бурхан багшийн айлдсан ёсоор бүтэн биелсэн юм.
Арванзургаа настай ахуйдаа багшийнхаа айлдвар ёсоор Түвдийн төв хэсэг рүү явсан байна. Түвдийн төв ба баруун хэсэг нь тэр үедээ эрдэм мэдлэгийн төв болж байжээ. Тухайн үеийн олон дацангуудад суралцаж, олон үндэс ном болон Энэтхэгийн Бурханы гүн ухааны уламжлалд суралцсан байна. 1374-1376 оны турш "Билгүүний чинад" хэмээх судар, Майдарын таван сургаал болон тэдгээрт зориулсан олон тайлбаруудыг судлахад төвлөрч байжээ. Энэ хугацаанд тэрээр судар болон тарнийн тодорхой оюуны суртал болон гүнзгий их мэдлэгтэй болсон байна. Зонхава судар болон тарнийг хослуулан судалж, дадуулахаар шийдсэн байсан бөгөөд олон үндэс дамжлагын алдартай багш нараас тарнийн авшиг хүртэж байсан юм.
Хорин хоёр наснаасаа эхлэн Дигнана болон Дармакиртигийн ноттой мэдлийн тухай бүтээлүүдийг судалж эхэлсэн бөгөөд Дармакиртигийн шалгадаг ухааны номлолыг гүнзгий биширч, шүтдэг байлаа,
1381 онд Зонхава гэлэн сахил хүртжээ. Энэ үед өөрийн язгуурын багшийн нэг болох Лама Умаватай учран золгосон бөгөөд тэр багш нь Манзушри бурханы бүтээлчин байсан бөгөөд Манзушри бурхан Лама Умавагаар дамжуулан Богд Зонхавын хоосон чанарын тухай сургаалийн асуултанд хариулж байсан гэлцдэг. Эцэст нь Зонхава Манзушри бурханыг өөрөө үзсэн бөгөөд бурхан түүнд шууд авшиг хайрлаж, сургаал айлдаж байжээ.
1392-1393 оны өвөл Манзушри бурханы айлдал ёсоор Зонхава Ном айлдахаа түр зогсоогоод бусад нийтийн үйлд оролцохоо болин эрчимт бясалгалд төвлөрсөн байна. Онцгойлон сонгосон найман шавь нарын хамт нинбад суусан. Хатуу чинад дэглэм сахиж, ариусгалын үйлийг эхэлсэн бөгөөд ариусгалын тарни уншиж буян хурааж, мөргөл үйлдэж, олон зуун мянган удаа мандал өргөх зэрэг үйлийг үйлдэж байжээ. Түүний хажуугаар оршихуйн мөн чанарын талаар бүтээсэн гол номуудыг судалж байлаа.
Хэдийгээр гадна талдаа ихэнх хүмүүс түүнийг эгэл жирийн хуврагийн дүрээр мэдэж байсан ч дотор талдаа их бодьсадва нарын мөрийг баримталж, нууцын талдаа төгс чадалтай тарнийн багш, Очирын хөлгөний хүч чадал болон эрдэм бүгдийг эзэмшсэн их шидтэн байсан байна.
Түүний их шидтэний чанар Жооханд их гал түймэр болоход ганц амьсгалаар унтраасан байдлаар зураг бүтээлд дүрсэлсэн байдаг. Өөрийн бясалгаж байсан газруудын ойролцоо чулуу болон үхэр чулуун дээр биеийн олон хэсгийг гаргасан дардас үлдээснээс үзэж болно. Эдгээр нь их шидтэний зарим нэг талыг үзүүлсэн шинж тэмдгүүд юм.
Гуравдугаар Далай Лам Жалва Содном Жамц Амдо дахь Богд Зонхавын лагшин мэндэлсэн газар очиж үзэхийг таалсан айлдвар гаргажээ. 1357 онд эх нь Зонхавагийн лагшинг төрүүлсэний дараа аав нь уламжлал ёсоор ихэсийг нь авч шороонд булсан байна. Тун удалгүй энэ булсан газраас зандан мод ид шидээр ургасан байна. "Их буян чуулсан мод" хэмээн ард нийтэд нэршиж, зүүн Түвд дэх хамгийн ариун мөргөлийн орон болон хувирсан байна. Модны навчис болон холтсон дээр нууцлаг үсгүүд буй болсон бөгөөд цэцэгсээс нь хамгийн сайхан үнэр ханхалж байсан гэдэг. Гуравдугаар Далай Лам хүүхэд байхдаа энэ модны тухай сонссон ба өөрийн нүдээр харахыг таалж байжээ. Тэрээр модыг элдэв аюулаас хамгаалахын тулд хашаа тойруулан барьж, түүний сацуугаар Гүмбүм Жамбалин хийдийг барьсан байна. Удалгүй энэ хийд зүүн Түвдийн хамгийн том, хамгийн нөлөөтэй номын хүрээ болсон байна.
ЗочинFebruary 3, 2012
**Богд Зонховын** "Бодь мөрийн зэрэг" зэрэг гэдэг номыг уншихад ямар сэтгэгдэл төрсөн гээч.
Өмнө нь **Бундангийн Болдсайхан** эмчийн шарын шашны талаар бичсэн юмыг уншаад миний бие энэ сүлжээнд **"Зонховын зоонд зоосон хутга"** гэж баярлан, тавлан
бичиж байсан. Өөрөөр хэлбэл шарын шашныг муулсан нь надад маш их таалагдаж байсан.
Гэвч дурдсан номыг уншаад үзтэл Богд Зонхов хэн байсан гээч. Тэр бол орчин үеийн эрдэмтэд, судлаачид үлгэр жишээ авмаар жинхэнэ эрдэмтэн хүн байсан. Юугаар нь би тэгж байна вэ гэвэл тэр хүн юуг ч өөрөөсөө би ингэж хэлж байгаа юм, сургаж байгаа юм гэсэн маягаар бичээгүй, голдуу энэ асуудлаар, энэ сэдвээр ийм ийм хүний ийм ийм бүтээл байдаг түүний санааг
товчлон, эсвэл хураангуйлан илэрхийлбэл гэж байгаад бичсэн, тайлбарласан байдаг юм билээ. Бичлэгийн тийм стиль арга барил нь зөвхөн өөрийнхөө нэрийн өмнөөс бичсэнтэй жишвэл жинхэнэ нухацтай эрдэмтний сэтгэгдэл төрүүлдэг юм билээ. Хүндэтгэмээр. Тэгэхээр нөгөө эсрэг нь бол жоль сэтгэгдэл төрүүлдэг гэсэн үг.
Нөгөө Зонховын зоонд хутга шаагаатахлаа гэж баярлан хөөрч байсан хүн чинь өөрийнх нь бичсэн юмыг уншаад түүгээр хүн төрөлхтний нэгэн шилдэг төлөөлөгчийнх нь хувьд, жинхэнэ эрдэмтэн хүнийх нь хувьд, совестьтой хүнийх нь хувьд, ухаантай хүнийх нь хувьд хүндэтгэх, бахархах, бас сургамжтай жишээ үзүүлсний нь хувьд талархах сэтгэгдэл төрж байсан шүү.
Тэгэхээр орчин үеийн бүх залуус, судлаачид, эрдэмийн ажил эрхлэгчдэд хандаж хэлэхэд Богд Зонховыг санаж түүнээс суралц гэе. Үлгэр загвар болгомоор сайхан эрдэмтэн хүн байсан юм билээ, тэр хүн.
Б. Жамц
ЗочинJune 19, 2012
ene Jamts jaahan ch gesen uhaarsan n yamai daa. Hun ehleed uursduu unshij sudlaj uzeed daraa n muulahaa bodoh heregtei shuu. Zonhav bogd bol heden zuun jil surgaali nom n unelegdej irsen ergen. Harin ter Boldsaihan emch n heden jil yum boldoo
ЗочинOctober 13, 2012
yun erdemten sonin ym yridag hvn vv vgv yu sain sudal lamrim vz tgj baij olon ym yri
ЗочинOctober 14, 2012
Юм мэддэг хүн Буддын шашин, тэр дотроо Зонхавын сургаалийг муучилж, шүүмжилдэггүй. Тэр тусмаа бусдын шашныг муучилдаггүй.
ЗочинOctober 14, 2012
Чинхай авгайн шашин аягүй гоёоо. Будда, Иисүс, Мухамед гурвыг яг одоо цай уугаад сууж байгааг харж байнаа гээд лекц дээрээ яриад. Аягүй гоё. Энэ гурав харшлахгүй нь мэдээж, гэхдээ хүмүүс Сирид дайтаад байхад, дайны галыг цайгаараа унтраачихаж болдоггүй юм байхдаа?
ЗочинNovember 17, 2012
Жамцын эрдэмтэн гэж нэрлээд баярлаад байх нь ч бас л төөрөгдөл л дөө. нэг төөрөгдлөөс нөгөө төөрөгдөлд.. богд зонховыг эрдэмтэн гэж нэрлэх нь их л доош нь чангаасан хэрэг дээ...