2013-11-12 | Нийтэлсэн:admin | Үзсэн:8960
Ухаан санаагаа нэгэн үзүүрт тогтоон барьж бясалгал үйлдэхэд суудлыг зөв зохистой бэлтгэх, биеийг зөв байрлуулах нь маш чухал юм. Тиймээс бясалгалын суудлын тухай товчхон танилцуулье гэж бодлоо. Бурханы шашны бясалгалын суудал нь бусад шашны суудлуудаас нэн өөр. Тухайлбал бусад шашинд 2 гарыг өвдөгөн дээрээ салаалан тавьж бясалгадаг бол Бурханы шашинд 2 гарыг нийлүүлэн барьдаг. Энэ мэт өөр олон ялгаанууд байдаг бөгөөд Бурханы шашны бясалгалын суудал яг ямар байдаг талаар товчхон өгүүлье.
Суудлыг биед тохируулсан байх ба “Намнан-Чойндүн” (номын долоон дүр үзэгдэл) хэмээх 7-н зүйлийг суудалд баримтлах ёстой.
1.Очирт завилгаагаар сууна.
2.“Хоёр гараа тэгш агуулах мутар” буюу Баруун гарын алгаа дээр нь, зүүн гарын алгаа доор нь тавьж зөрүүлээд хоёр эрхий хуруугаа нийллүүлж , гараа хүйснээс доош дөрвөн хуруу зайд тэгш байрлуулна.
3.Нуруу цэх шулуун байна
4.Мөрөө тэгш байлгана
5.Толгой тэгшхэн бөгөөд хүзүүг бага зэрэг гудайлган тонгойно. Толгой хэт гэдгэр эсвэл хэт доошоо унжуулж болохгүй ба эгэм эрүү хоёрын хооронд 4 хуруу орчим зайтай байдаг.
6.Хэлийг байранд нь сулхан байлгах буюу эсвэл хэлээ дээш тагнайд хүргэж болно
7.Харцыг буулгаж өгдөг. Хамрын үзүүр хавьцаа арвай будааг харж байгаа юм шиг харцыг доош нь буулгана. Тэгэхээр нүд маань хагас аниастай болж өгдөг.
Нүдээ аньснаар унтаа байдалд орж живэх нь амар байдаг тул аньж болохгүй мөн нүдээ хэт нээснээр гадагшаа амархан сатааран догширдог тул нүдийг хэт нээлттэй байлгаж болохгүй юм.
10-15 см-ийн зузаантай олбог дээр урд ирмэг дэээр нь суувал завилсан хәл тань газарт тулан суудал чинь баттай байх болно. Олбог суудлаа єєрийн биеийн доод хэегээр бага зэрэг дарсан байдалтай сууна. Биеийг тэгш шулуун байлгах нь хамгийн чухал ба учир нь зүүн тийш хазайваас уурын, баруун тийш хазайвал хүсэл тачаалын, бөхийн сууваас мунхагийн, гэдийвээс омог сэтгэл тус тус төрдөг гэж үздэг бөгөөд цэх сууснаар бусад маш олон давуу талуудтай.
Гараа євєр дээрээ байрлуулах ба эрхий хуруунууд нь хүйснээс хоёр хуруу доор байрлана. Мєрєє тэгш сул байлгана. Тохойгоо биедээ хэт наалгvй, хэт салгалгvй биенээсээ бага зэрэг зайтай барина.
Бясалгаж буй явцад оюун ухаан хэт их мэдэмхий, ширүүн догшин хүсэл шунал төрүүлдэг зүйлээ бодож эхлэх бол энэ нь догширох шинж гэсэн үг, харин назгайрах, бясалгаж буй зүйлээ мартах сэтгэл унтамхай, байдал нь бодол санааны живэхийн шинж бөгөөд энэ хоёр туйлыг тэвчих хэрэгтэй.
Харин эцсийн үр дүн бол ерөөсөө амьдралын утга учрийг бүрэн дүүрэн танин мэдэж, төгс гэгээрэх буюу хоосон чанарыг таних явдал юм. Бясалгал бол Буддистуудын хувьд сурсан зүйлээ шалгаж улам баталгаажуулж авдаг лабораторийн ажил нь юм. Мэдлэг бол хангалтгүй юм. Тэргүүлшгүй цагаас дадаж ирсэн сэтгэлийн буртагийг ганц мэдсэнээр дарчихгүй түүнийгээ сэтгэлдээ дадуулан бясалгаснаар сая мэдлэг үр өгөөжөө өгөх юм. Тиймээс бясалгалд Бурханы шашин чухал ач холбогдол өгдөг бөгөөд ингэж сууж бясалгал үйлдэх нь Бурханы шашинтан хэн хүний анхааран авах чухал үйл хэрэг билээ.
ЗочинNovember 20, 2013
Бясалгалын суудал ч чухал юм байна аа.