2014-04-01 | Нийтэлсэн:admin | Үзсэн:4878
Бурханы шашинд үйлийг дотор нь нийт болон нийт бусын үйл гэж 2 ангилдаг. Аливаа үйл сайн ч бай, муу ч бай үйлдсэн л бол хариу нь магадтай бөгөөд нийтийн үйлтэй холбоотой нэгэн түүх Бурханы шашинд гардаг:
Нэгэн огт хүүхэдтэй болдоггүй гэр бүл байдаг байж. Нэгэн удаа эхнэр нь үнсээ гаргаж асгах гэж байгаад хальтарч унаад санамсаргүй нэгэн ламын толгой дээр асгачихжээ. Төд удалгүй нөгөө гэр бүл хүүхэдтэй болсон бөгөөд ламын толгой дээр үнс асгавал хүүхэдтэй болдог юм байна гэсэн буруу үзэл гарч, тэр цагаас хойш хүүхэдтэй болохгүй гэр бүлүүд ламын толгой дээр үнс асгаж энэ нь цаашаа үргэлжилсээр заншил болтлоо тогтжээ. Тэдгээр хүмүүс дараа төрөлдөө үйлийн барилдлагаараа бүгд нэгэн тосгонд төрөөд, нэгэн шороон шуурганд бүгд амь үрэгдсэн байдаг бөгөөд үүнд 2 хүн л амьд гарсан байдаг. Тэр 2 хүн нь өмнөх төрөлдөө дээрх үзлийг энэ буруу үзэл, болохгүй ээ та нар гэж эсэргүүцэн тэмцэж байсан хүмүүс байсан гэж гардаг.
Мөн эртний Помпей хотын хүмүүс тэр чигээрээ сүйрсэн түүх байдаг. Энэ нь өмнө нь нийтийн ямар нэгэн буруу үзэл болоод буруу үйл үйлдсэн нь баттай бөгөөд Бурханы шашинд үүнийг нийтийн үйлийн үртэй л холбож тайлбарлана. Галт уул дэлбэрэн ард иргэд нь завиар зугтаасан ч цунами босож завийг хязгаарлан явуулалгүй, эргэж татан галд шатааж байгаа нь үйл магадтай гэдэгийн нэгэн том баталгаа болно.