2012-01-30 | Нийтэлсэн:admin | Үзсэн:11649
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ
Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас үүрд хагацах болтугай
Хамаг амьтан жаргалан хийгээд амгалангаас үл хагацах болтугай
Хамаг амьтан тачаах уурлах хоёроос хагацаж тэгш сэтгэлээр мөнх орших болтугай.
Амьдарлын утга учир:
Хүмүүс өвчинд баригдаж, эцэст нь амьсгал хураах аж. Хэн ч үхлээс мултарч чадахгүй. Залуу нас, эрүүл саруул бие, амьдралын утга учир юунд оршино вэ? Хүн амьдарч байна гэдэг ямар нэг юмыг эрж байна гэсэн үг. Гэтэл нэг хэсэг нь бурууг, нөгөө хэсэг нь зөвийг хайна. Бурууг эрж хайгчид хэн бэ гэвэл өтлөх, өвдөх, үхэх заяатай мөртлөө мөнхийн омголон залуу нас, мөнх амьдралыг хүсэгчид билээ. Зөвийг эрэгч хэн бэ гэвэл энэ бүхнийг төөрөгдөл хэмээн ухаарч, өтлөх, өвдөх, үхэх зэрэг амьдралын эрээн бараан бүхнээс эрхэм дээд зүйлийг эрэн хайгч юм.
Амьдралын тухай зөв төсөөлөл:
Энэхүү хүний ертөнц зовлон зүдгүүрээр дүүрэн. Амьдрах нь зовлон, өвдөх нь зовлон, үхэх нь зовлон, дургүй хүргэх хүнтэй учирах нь зовлон, хайртай хүнээсээ хагацах нь зовлон, хүссэндээ хүрэхгүй бол мөн адил зовлон, аливаа юманд дасах нь зовлон. Энэ бол зовлонгийн үнэн юм. Ахуй орчлонгийн зовлон зүдгүүр, хүний санаа сэтгэлд цөмрөн ордог тачаал шуналаас үүддэг нь эргэлзээгүй. Ертөнцийн тачаалын үндэс шунал нь асар хүчтэй хүслэнгээс ургана. Энэхүү шунал амьдралд учиргүй дассанаас үүднэ. Нүд харж, чих сонсож буй бүхнийг хүн хүсч эхэлдэг. Тэр ч бүү хэл, үхэхийг ч хүсэх нь буй. Энэ бол зовлонгийн учир шалтгааны үнэн юм. Хэрэв ертөнцийн тачаал шуналын бүх үндэс, язгуурыг устгаж, дасаж дадсанаасаа салж ангижирвал зовлон арилна. Энэ бол зовлонг дарж устгахын үнэн мөн. Зовлонгоос салхын тулд найман зөв зам мөрийг хөөх хэрэгтэй. Эдгээр нь зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв үйл, зөв амьдрах, зөв тэмүүлэх, зөв санаж дурсах, ухаан санаагаа зөв төвлөрүүлэх болой. Энэхүү цангааг тайлагч найман мөрийг зөв замын үнэн гэнэ. Энэ ертөнц зовлонгоор дүүрэн тул эдгээр үнэнийг гүн гүнзгий ухаарваас зохино. Зовлон зүдүүрээс хагацахын тулд хорвоогийн тачаал шуналаас салах хэрэгтэй. Шунал тачаалаас ангид байдалд зөвхөн гэгээрсэнээр хүрч болно. Гэхдээ энэхүү найман замыг дагавал л гэгээрнэ.
Хүний амьдралын тухай домог үлгэр:
Нэгэн хүний амьдралын тухай сургаал домгот өгүүлсэнээр Тэрбээр завинд сууж голын урсгал даган хөвж явхад эрэг дээр
буй өөр хүн түүнд хандан хашгирсан ньь: "Урсагл дагаж баяр баясгалантай уруудаж байна уу. Гэхдээ чи сайн бод. Урсгал дагавал өндөр өндөр давалгаа, эргүүлэг бий. Матар догшин шуламууд бүхий ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана гэжээ. Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг төлөөлнө. "Урсгал дагаж баяр баясгалантай" уруудах гэдэг нь өөртөө дасхын нэр юм. "Өндөр өндөр давалгаа" нь уур уцаар, зовлон зүдүүр, "Эргүүлэг” нь зугаа цэнгэл юм. "Матар, догшин шуламууд бүхий ёроолгүй ус" нь нүгэл үйлдэж доройтохыг төлөөлнө. "Эрэг дээр буй хүн" нь Бурхан багш юм. Энэ хорвоод эх нь хүүхдээ, хүүхэд нь эхээ аварч чадахгүй гурван тохиолдол буй. Эдгээр нь их түймэр, их үер, их дээрм болой. Ийм тохиолдолд хүртэл заримдаа эх, үрс бие биедээ тус болж чадна. Гэтэл эх нь үрдээ, үр нь эхдээ яагаад ч тусалж чадахгүй өөр гурван тохиолдол байдаг. Үүнд өтлөх, өвдөх, үхэхээс айх энэ гурван тохиолдол орно. Эх нь өтлөж буйг харсан хүүхэд өөрийн биеэр өтөлж буй эхээ орлож чадах уу? Өвдөж буй хүүхдийнхээ дэргэд уйлж суугаа эх нь өөрийн биеэр өвдсөн хүүхдээ орлож чадах уу? Хүүхэд нь эсвэл эх нь үхэж байхад хэдийгээр энэ хоёр эх үрийн холбоотой ч гэсэн хэрхэн өөрийн биеэр нэг нь нөгөөгөө орлон нөхөж чадах билээ. Эх үрс бие биедээ хязгааргүй хайртай ч эдгээр тохиолдолд нэгэндээ яагаад ч тус болж чадахгүй. Өвгөн, өвчтөн, талийгаач гурав юуг зааж сургана вэ? Энэ ертөнцөд олон муу үйл үйлдсэн хорон санаат хүн үхсэнийхээ дараа тамд унахад Тамын эзэн эрлэг хаан түүнээс: "Чи хүний ертөнцөд байхдаа гурван сахиулсан тэнгэртэй учирсан уу?" гэхэд: "Үгүй ээ, би сахиулсан тэнгэртэй учраагүй" гэв. "Тэгвэл чи таяг тулж бөгтийсөн, арай ядан хөлөө зөөсөн хөгшчүүлтэй уулзаж байсан уу?" хэмээв. "Тийм ээ. Би тийм олон өвгөнтэй учирч байсан" гэв. "Чи тэдгээр сахиулсан тэнгэртэй учирсан ч тэдэнтэй адил өтлөхөө эс ойлгож, сайн үйл яаран бүтээхийг бодсонгүй. Тиймээс одоо ийм шийтгэлийг хүлээж байгаа юм" гэв. "Чи хэвтэрт орсон, харахад нүд дальдирмаар турж сульдсан өвчтэй хүмүүстэй учирч явсан уу?". "Би тийм өвчтөнтэй олон удаа таарч байсан". "Чи өвдөж буй сахиулсан тэнгэртэй учрахдаа өөрийг чинь бас өвчин ороохыг ойлгосонгүй тиймээс тамд унасан байан". "Чи дэргэдээ үхэж буй хүмүүсийг харсан уу?". "Би үхэж буй хүмүүстэй олонтой таарсан". "Амьд бүхэнд үхлийг сануулагч сахиулсан тэнгэртэй учирсан боловч чи, хэзээ нэгэн цагт өөрөө үхэхээ эс ухаарч, сайн үйл бүтээхийг бодсонгүй. Тиймээс чи ийм шийтгэл амсаж байгаа юм. Хийсэн үйлийнхээ үрийг өөрийн биеэр амсах ёстой".
Үхлээс зайлж үл болох /түүх/
Нэгэн баян хүний бэр ганц бяцхан хүүгээ алджээ. Зовлон гасланд
нэрвэгдсэн залуухан эхийн ухаан санаа элий балай болжээ.
Тэрбээр хүүгийнхээ хөрсөн цогцсыг элгэндээ нааж, хайртай
хүүгий нь эдгээж чадах хүнийг олохоор явжээ.
Тааралдсан хүмүүс зовлонг нь хуваалцах боловч нэг нь ч туслаж
эс чадна. Ялж төгс нөгчсөн багшийн нэг шавь нь эмэгтэйг
өрөвдөж багш дээрээ очихыг зөвлөсөн аж. Залуухан эх хүүгээ
тэвэрсээр бүхнийг айлдагч багш руу яарчээ.
Хамгийг мэдэгч багш, эмэгтэй рүү анхааралтайяа ширтэн хараад
хэлсэн нь: "Эмэгтэй минь, хүүхдийг чинь эмчилж эдгээхийн тулд
намуу цэцгийн үр хэрэгтэй. Гэхдээ нэг ч хүн нь талийгаач
болоогүй тийм айлаас авсан намуу цэцэгийн үр байх ёстой" гэв.
Уй гашууд автаж, ухаан санаа нь балартсан эх намуу цэцгийн үр
олж авчрахаар хот руу явжээ. Тэрбээр намуу цэцгийг амархан
олсон боловч, нэг ч хүнээ алдаагүй айл өрхийг олсонгүй. Эмэгтэй
өөрт нь хэрэгтэй намуу цэцгийн үрийг олж чадалгүй, Бурхан багш
дээр буцаж очжээ. Амирлангуй оршигч багш амар амгалан
байдалд, дуу чимээ үл гарган суухыг хараад эмэгтэй сая Түүний
үгийн утгыг ойлгожээ. Тэрээр нойрноос сэрсэн юм шиг болж,
ухаан санаа нь саруул болов. Чингээд хүүхдийнхээ хүйтэн цогцсыг
оршуулж, Чадагчийн эрхэт багш дээр эргэж ирээд түүнд шавь
оржээ.
Буян үйлдэх
Гэгээрхэд тэмүүлсэн хүн бие хэл сэтгэлээр үйлдэж буй үйлээ
ариун байлгахыг ямагт бодох хэрэгтэй. Биеэр үйлдэж буй үлээ
ариун байлгах нь амьтны амь үл таслах, хулгай үл хийх, буруу үл
хурьцах, гэсэн ёс юм. Хэлний үйлийг ариун байлгах нь худал үл
хэлэх, үл хараах, хоёр нүүр үл гаргах, үл чалчих хэмээсэн хэрэг.
Сэтгэлийн үйлийг ариун байлгах нь үл шунах, үл уурлах, эд юмсыг
буруу үл харах хэрэг билээ. Хэрэв сэтгэлд хир суувал ажил үйлс
бузартаж, зовж зүдрэхээс зайлах аргагүй болно. Тиймээс санаа
сэтгэлээ ариусгаж, аливаа үйлд биеэ барих нь чухал.
Жирийн хүний бүтээхэд бэрх хэцүү боловч ихээхэн үнэ цэнэ бүхйи 20 зүйл:
ЗочинAugust 30, 2013
Ta buhnii hiij bui bugded bayarlalaa