2012-10-04 | Нийтэлсэн:admin | Үзсэн:7359
Хойшлуулж залхууралгүй дээдийн номыг хичээл зүтгэлийн үүднээс асар түргэн бүтээх хэрэгтэйг номлосон 4-р аймгийн 12 шүлгийг өгүүлэх нь.
1.Эдүгээ цөвүүн цагийн маш муу ард, эрхэт Бурханы шашныг сүйдэхэд хүргэв. Энэ муу цагийн гутамшигт муу явдалд, эрдэм үгүй буруу үзэлт мунхагууд, эрхэм Шагжамунийн шашны номын ёс, эрдэнийн сайхан журмыг эвдэж сүйтгэв.
2.Өөрийн дураар цамнаж, дээдийн номыг орхисон, өнөө цагийн харгис догшин ардууд, өөдгүй шуналаар мансуурч хойдхоо умартаад, өмөгт шашны хайрын дуазыг эгшиглэх боллоо.
3.Олиггүй явдлаар биеэ хээлж номоо огоорсон, одоо цагийн толгойгоо алдсан хуврагууд, олзын тулд арга заль башир хуурмагаар, онцгой шашны галбирваасан модыг огтолж унагаав.
4.Одоо цагийн омог бардам хилэн ихтэй, олзонд дурлаж ихэмсэг дүрийг үзүүлсэн, олон олон нүглийг үйлдэгч тэдгээр хүмүүс орчлонгоос гэтлэх номын онгоцыг эвдэж сүйдлээ.
5.Самуун энэ цагийн номхотгоход бэрх ичгүүргүй, сац нүгэлд шунаж, засдаг хуурмагийг үйлдсэн. Санаанд багтамгүй нүгэл хилэнцэт нугууд, сансараас гэтэлгэх шашны гүүрийг нурааж сүйтгэлээ.
6.Өдгөө цагт их чадагч Бурханы шашин нь өчүүхэн төдий үлдэж хоцорсон боловч, өнөд удалгүй хайрийн шашны эрдэнэт далай өсөл арвижил үгүйгээр ширгэн одоход хүрлээ.
7.Арслан богдын номлосон гайхамшигт шашин маань, аяа муу цагийн мэсийн хүрдэнд машид хэрчигдэн асар түргэн эвдэрч үгүй болоход хүрлээ.
8.Аяа, энэ адил цаг болох үед амгалан жаргалыг хүсэгч нарт, ачит тусч сургаал номлолыг анхаарч өдгөө сайтар номловол зохино.
9.Цагийн хүрд муудах үед ард олон минь цаглашгүй билгүүн төгөлдөр нугуд ба ариун журамт дээдсийг таньж үл чаднам, андуу гэмтнийг шүтэн санваараа цалгардуулж, аглагаас айн үймээн самууныг чухалчилна.
10.Үнэн мэргэн бус үзэл буруут багш нарын үнэт эд ширүүн явдал омог хөөрөмшил ихдэнэ. Үлэшгүй муу тэдэнд сэтгэлээ тушааж итгэсэн тул үлэмж чухал Бурханы шашныг сүйтгэх болно.
11.Амар амгалан явах цаг барагдана. Асар тэсэшгүй ширүүн явдал ихэдсэн, агуу билгүүн төгөлдөр хүмүүн хийгээд авралт чухал богд нар ховор болсуй.
12.Аяа хөөрхий ийм мууд хүрсэн ийм цагт алсаан бодогчид өөрийн нутаг орноосоо хагацаж, аглаг үймээн үгүй нэгэн зохист оронд аливаа өгүүлэлийг тэвчээд номчлон сууж үйлдээрэй.
Үүнээс дээш авах гээхийн ялгасан дээдийн ариун явдлаа зальхаа болон залхуугийн эрхшээлд алдалгүй асар түргэн дээдийн ном буяныг бүтээхийг 12 шүлгээр үзүүлсэн болой.
Ариун цагаан номоор яван үл чадагч ардад асар бэрх бус зөв шударгаар сургасан энэ шашдирийг алсдаа өчүүхэн тус болох болов уу гэж бичсэн буянаар амьтан бүхэн мунхаг ухаанаас гэтэлж зөв ёсоор явах болтугай хэмээн айлджээ.
Үүний утга нь дээр айлдсан сургаал бүгдийн утгыг эргэцүүлэн бодож, энэ цагт гадаад дотоодын харш нөхцөл маш олон, хүн ба хүн бусын хорлол, ширүүн догшин санаатан мөн урьд цагийн муу үйл хийгээд өнөө цагийн харш нөхцөл тэргүүтэй үл зохилдох шалтгаан тоолшгүй олон буйг сайтар мэдээд авах гээхийн нигуурыг нягт нарийн танигтун. Өөрийгөө сайжруулж сансар орчлонгийн зовлонт гяндангаас гэтлэн нирвааны хотод хүрэхийг хүсэгчид энэхүү сургаал бүгдийг даган хичээгтүн хэмээсэн утга болой.
Ум сайн амгалан болтугай.
ЗочинOctober 5, 2012
Nagar juna bogdiin Ardiig tejeeh rashaanii tusal shastir uneheer saihan shastirshuu
saihan nom oruulsan baina bayarllaa
ЗочинOctober 5, 2012
хуврага мөнгө авсан л бол галбарваасан мод огтлогдсон гэж байнаа шүү дээ. Зааа з.
Хүний модыг хуглахаа больёоо.
ЗочинOctober 5, 2012
уурын галаар хамаг буяныг шатаана. Ганцхан уурласан төдийгөөр хязгааргүй олон төрөлдөө хураасан хамаг буян шатдаг гээд байдаг мөртлөө явюмын үйлдлээр нисваанисаа ихэсгэ гээд л. Хамаг буян шатаачаад яах гээд байгаа юм болоо?
Одоо цагт нисванист санаанд багтамгүй нүгэл хилэнцэт секси "гэлэнгүүд" орчлонгоос гэтлэх биш сансрыг угыг бэхжүүлчихжээ.
ЗочинOctober 25, 2012
ter 2t bichsen hun nomoo unshaad shuud utgaar ni oilgood yavchah yum aa sain eregtsuulj bodooch naadhaa shunaliin erheer orlog mungu bodood yavtsan huvrag humuusiig helj bn sh dee yurtuntsiin galibaraas mod ni ene nasnii ed tavaar aldar ner terguuten buteedeg ontsgoi shashnii mod ni gegeerel burhanii hutagiig buteedeg tegehleer olz haij bgaa humuust ontsgoi shashnii mod hereggui gesen utagiig ilirhiilj bgaan bishuu chamaig mungu ugsun uguugui tiim setgeltei humuusiin huvid mod ni ali hediin hugartsan gesen ug chi uglug ugluu geed chi l buyn huraana
ЗочинOctober 26, 2012
буянг уг нь нэг талаас хураадаггүй юмаа л гэж бодсон
ЗочинJuly 28, 2013
Гэлэн, гэцэл сахилтай гэргийтэй хувраг манайд л байдаг байх. Хэрэв ам тангаргаа сахиж чадахгүй бол хар болох хэрэгтэй муур багшийн дүр эсгээд хэрэггүй.