2012-04-13 | Нийтэлсэн:admin | Үзсэн:4938
Баян боловч амттай хоол болгоныг
Шунан хайж бүү ид
Аман дотор удаан тогтохгүй тэр
Ашиг тусаар бага болой
Саахар чихэр бурмыг
Сайн гэж бүү сэтгэ
Газарт нулимах шүлсэнд ч
Хор холилдсон байдаг биш үү
Цаг үргэлж шүлс цэрээ
Хоол унд шиг бүү залги
Үргэлж залгиваас өдөр бүр
Угаадасны хувингаар залгисан мэт болно
Мах өөхийг өдөр шөнөгүй
Араатан мэт бүү ид
Тэрхэн үедээ тамир оруулдаг ч
Тэр чинь хүнийг амархан хөгшрүүлдэг
Шингэн ундааны зүйлийг
Тулам дотор ус юүлэх мэт бүү уухтун
Бие чинь намгийн ногоо шиг тэлэвч
Бие чинь дорхноо өтөлж хөгширнө
Тунхуутай цай ундааг
Туламтай ус мэт бүү уугтун
Ходоодны галын элч доройтон
Бие түргэн хөгшрөх
Олдсон бүхнийг хөгшин нохой мэт
Шинжлэлгүй бүү ид
Амт хүчийг буруу найруулбаас
Эм хүртэл хор болно
Олон зүйлийн хоол хольж
Шинжлэлгүй бүү ид
Амт хүчийг буруу найруулбаас
Эм хүртэл хор болно
ЗочинOctober 19, 2012
adminaa ene nomnuudiin eh surwalj medeeleluudiig sain bichij baiwal yamar we
ЗочинOctober 19, 2012
хэн айлдах нь чухал бус юуг айлдсан нь чухал шүү дэ.
ЗочинOctober 20, 2012
Ямар ч тохиолдолд эх сурвалжийг дурддаг байх нь зохистой