2012-06-07 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5405
2012 оны 6 сарын 4-нөөс 6 сарын 25 Улаанбаатар, Завхан аймаг, Эрдэнэт, Дархан хот
“Ринсэлүүдийн ойр байх нь Бурхан багшийн дэргэд байгаатай нэгэн адил билээ”
Чодэн Ринбүүчи “Өндөр дээд эрдмийг эрхшээн гэгээрсэн төрөлхтөнүүд лагшин, зарлиг, тааллын адистидыг хүртээхийн тухайтад шарилын шүтээнийг бий болгодог байна.” Гирти Цэншаб Ринбүүчи
Эдгээр шүтээн нь сэтгэлд төрсөн эрдэм бүхний охь шим билээ. Сэтгэлийн эрдэм гарахын суурь нь хиргүй ариун ёс суртахуун буюу ертөнцийн таашаал жаргалаас буцсан хиргүй ариун сэтгэл юм.
Ринсэлийг харсанаар бидний сэтгэл ихээр ариусаж байдаг. Сургааль номонд шүтээнийг гороолох, мөргөх, тахил өргөх тэргүүтэн нь тэднийг зөвхөн нэг харахын төдийгөөс асар илүү их буян хураадаг хэмээн айлджээ. Энэ сургаальд зөвхөн бурхадын баримал дүр шүтээнийг бус басхүү шарилын шүтээнийг ч мөн дурьдсан хэрэг.
Эдгээр шарилын шүтээнийг харахын төдийд хүмүүсийн сэтгэл ихэд хөдөлдөг .... энэ төрлийн тохиолдол олонтаа гарсан байдаг. Энэ нь хүмүүсийг гэгээрлийн хутагт хүргэх нэгэн арга гэдэг нь баттай. Эдгээр шарилын шүтээний дэлхий дахинаа үзүүлэх тус нь хязгааргүй их ... хүмүүс тэднийг ихэд хүсэмжилдэг хийгээд тус эрдэм нь улам ихээр гарч байна.
Эдгээр шүтээн дэлхий тойрон аялсны ач тус ийнхүү асар их гарч, сүжиг бишрэлийг ихээр төрүүлнэ хэмээн би санасангүй. Сүжиг бол хамаг бүхний эх үүсвэр. Сүжгээс адистид ирнэ, сүжгээс эрдэм, мөн мөрийг бүтээх ид хүч төрнө.
Бурхан багш арга, билгийн мөрийг бүтээж төгсгөөд бодийн хутгийг олсноор биднийг амгалангаас амгаланд улмаар гэгээрлийн хутагт хүргэхийн тухайтад шарилын эрдэнэт шүтээнийг үлдээдэг юм. Энэ нь гагцхүү Бурханы амьтныг энэрэн нигүүлсэх цаглашгүй сэтгэлээс л үүднэ. Ринсэл бол сайхан сэтгэлийн үр дагавар. Бидэнд бүгдэд нь бурханд бүтэх мөн чанар бий. Бид бүгд шарилын шүтээн үлдээх чадамжтай.
Шүтээнүүд ийнхүү аялснаар хүмүүсийн сэтгэл оюуныг өөрчилж дэлхий нийтэд энх амгаланг авчирна. “Гаднах амгалан дотоод амгалангаас үүднэ” хэмээн Дээлхийн Гэгээнтэн Далай Лам айлдсан билээ. Тиймээс шүтээнүүд дэлхий нийтийн амар амгаланд асар чухал үүрэгтэй. Энэ нь л чухам Бурхан багш шарилын шүтээн үлдээсний зорилго билээ”.
Шарилын эрдэнэт шүтээн гэж юу вэ?
Дээдэс лам багш нарыг чандарлахад сувд лугаа адил үзэсгэлэнт “талстууд” үнсэн дундаас олддог байна. Эдгээр эрдэнийг түвдээр “ринсэл” гэдэг хийгээд дээдсүүдийн сэтгэл оюуны эрдэм бүхний охь шимийг агуулах тул ихэд онцгой шүтээн хэмээгддэг юм. Тэдний дотоод сэтгэл оюуны хиргүй ариун нь ийнхүү эдгээр шүтээний хэлбэрээр биежин илэрдэг байна.
Мөн Буддын шашны түүхэн зарим эд зүйлс болон цөөн тооны шүд, яс тэргүүтэн шүтээнүүд ч байдаг.
Эрдэнийн чандар шүтээнийг үзсэний ач тус юу вэ?
“Аливаа ариун шүтээн нь мөргөл үйлдэх, гороо хийх, өргөл өргөх тэргүүтнийг тэр даруйд нь гэгээрлийн шалтгаан болгох ид хүчтэй байдаг юм. Тиймээс ариун шүтээнүүд нь амгалангийн шалтгааныг бүтээх, буянт үйлийн үрийг үйлдэхэд амар хялбар болгож өгдөг болно.”
Зопа Ринбүүчи ламтан
Бурхан шашны уламжлал ёсоор бурхадын дүр, шарилын шүтээн тэргүүтэй ариун шүтээний ач тусаар бидний сэтгэл оюунд асрахуй төрөн арвидахын нөхцөл болох буяныг асар ихээр хураадаг билээ. Бурхад хийгээд Бурханы шашны их лам багш нарын шарилын шүтээнийг харснаар өөрийн сэтгэл оюуны эрдмийг арвидуулах хүсэх сэтгэлийг төрүүлдэг байна.
Зүрхэн Шүтээн Чандарын Аян
Ариун чандарыг суварга, бурхадын аравнайлсан дүр дотор залах буюу Улсын хамгаалалтанд авдаг уламжлалтай. Эдгээр нь үнэлж баршгүй их нандин өв учир маш сайн хадгалалт хамгаалалтанд байдаг байна.
Зопа Ринбүүчи ламтан Бурханы шашны их мэргэд, гэгээнтнүүдийн шарилын эрдэнэт шүтээнүүдийг олон жил цуглуулж байгаа билээ. Улмаар нэн ховор хийгээд үнэт цуглуулга болжээ. Дэлхий дахинаа шарилын шүтээнийг сүм, дуган, хийдэд шүтээн болгон залдаг заншилтай, харин олон түмэнд дэлгэн харуулах нь үнэхээрийн ховор тохиолдол. Зүрхэн Шүтээн Чандар Аяны үеэр шилэн хоргонд байрлах эдгээр эрдэнийн чандарыг ойроос харж, адис хүртэх боломж тохиож байна. Энэ үзэсгэлэн нь бүх хүнд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй байх юм.
“Эдгээр нь өөрсдийн бүхий л амьдралаа хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх бодь хутгийн зам мөрд зориулсан их мэргэдийн шарилын шүтээн юм.Тэдний бие лагшин болон шарил чандарын хумхийн тоос бүрт нь буяныг арвидуулан хурааж, нүглийг хороох ид хүч цогцолж байдаг билээ”.
- Зопа Ринбүүчи, Майдар төслийн Шашин номын Удирдагч
Д. Чойжамц
Та бүхний амар амгаланг айлтгая.
Бурхад урт хугацааны турш энэрэнгүй сайхан сэтгэл, бүтээлч зөв ухамсарыг хөгжүүлсний эцэст төгс гэгээрлийн хутгийг олж, эгэл жирийн хүмүүний биенээс хэтийдсэн хосгүй гайхамшигт лагшингийн эрдмийг олдог болно. Энэ мэт хойч үеийн олон мэргэд, бүтээлч нарийн мөн л энэхүү энэрэнгүй сэтгэл, билэг ухааны эрдэмийг олж амьтны тусыг ихээр бүтээж байсан.
Бурхан багш болон бурханы шашны ихэс мэргэд, бүтээлчийн шарил биенээс өөрөө үржин гаргадаг сувдан хэлбэртэй онцгой сонин эрдэнийн зүйлийг ринсрэл гэдэг. Сувдан хэлбэртэйгээс гадна шүдний, ясны гэх мэт ринсрэлүүд байдаг.
Ринсрэлд нь номын их багш нарын дотоод сэтгэлийн ариусал, гэгээрлийн эрдэм, мөн чанар энэхүү сувдан шүтээний хэлбэрээр гардаг байна. Үнэнхүү номын их багш нарын шарил биенээс ринсрэл гарч үржин арвижиж байгаа нь тэдний гэгээрлийн өндөр түвшинд хүрсний илрэл болдог билээ.
Иймд эрдэнэнийн ринсрэл шүтээнийг үзэж, түүнд мөргөснөөр бурхан багш тэргүүтэй агуу номын багш нартай номын гүн барилдлага тогтоохын ховор боломж бүрдэнэ. Дээдсүүд ч биднийг амар амгалангийн шалтгаан лугаа учруулахын тухайд эрдэнийн ринсрэл шүтээнээ буян хурахын орон болгон үйлдээсэн байдаг. Аливаа ариун шүтээн нь мөргөл үйлдэх, эргэл гороо хийх, өргөл өргөх, тэргүүтнийг үйлдэх тэр даруйд гэгээрлийн шалтгаан болох адистидын хүчтэй байдаг болно. Иймд эдгээр ариун ринсрэл шүтээнүүд нь үнэлж баршгүй нандин өв учир ихэвчлин улс гүрэн улсын хамгаалалтанд авдаг учиртай.
Эрдэнийн ринсрэлд сүслэн залбирагч та бүхний үлэмж буяны сэтгэлд мандан дэгжсэн билгэ билгүүний нарны гэрэл арван зүгт тэгш түгэн дэлгэрч, бурханы шашин өнөд орших болтугай.
Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам
Д. Чойжамц
Зүрхэн шүтээнийг Улаанбаатар хотод Монголын хүүхдийн ордонд залж ” Далай лам “ фото зургийн үзэсгэлэн ажилуулана.(үзмэр 6-р сарын 4, 5, 6, 7, 8, 9, 10-ны өдрүүдэд 10:00-14:00, 15:00-18-00 цагуудад нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Энэ өдрүүдэд Монголын хүүхдийн ордны их танхимд 14:00 цагаас оюутнуудад “Бурханы шашин орчин үед” сэдвээр цуврал лекц уншиж дараа нь баримтат кино үзүүлнэ, 17:00 цагаас өндөр настнуудад зориулан баримтат кино үзүүлнэ).
6-р сарын 7-ны өдөр: 10:00-14:00, 15:00-18:00 цагт Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.
14:00 цагаас Гандан хийдийн Гавж Нямсамбуу “Бурханы шашин ба шинжлэх ухаан” сэдвээр оюутнуудад лекц уншина. 15:00-16:00 цагт оюутнууд Бурханы шашны талаар гарсан баримтат кино үзнэ. 17:00 цагт ахмадуудад баримтат кино үзүүлнэ.
6-р сарын 8-ны өдөр: **
10:00-14:00, 15:00-18:00 цагт Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.
14:00 цагаас Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс Ч.Хатанбаатар “Нигүүлсэнгүй сэтгэл бидний амьдралд” сэдвээр оюутнуудад лекц уншина. 15:00-16:00 цагт оюутнууд Бурханы шашны талаар гарсан баримтат кино үзнэ. 17:00 цагт ахмадуудад баримтат кино үзүүлнэ.
**6-р сарын 9-ны өдөр: **
10:00-14:00, 15:00-18:00 цагт Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.
14:00 цагаас Гандан хийдийн Гавж Д.Лувсанжамц “ Бурханы шашны гүн ухаан Монголчуудын амьдралд” сэдвээр оюутнуудад лекц уншина. 15:00-16:00 цагт оюутнууд Бурханы шашны талаар гарсан баримтат кино үзнэ. 17:00 цагт ахмадуудад баримтат кино үзүүлнэ.
**6-р сарын 10-ны өдөр:
10:00-14:00, 15-17:00 цагт Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө. 17:00-17:30 цагт Дээдсийн зүрхэн шүтээнийг Улаанбаатар хотод залсан ажиллагааны хаалтын ёслол Монголын хүүхдийн ордоны их танхимд болно. 17:30 цагаас ШУТИС-ын оюутнууд урлагын тоглолт үзүүлэнэ.
ЗочинJune 17, 2012
Шарира анх ямар зорилготой байсан юм болоо?
Эрдэм бүхний охь шим НОМ гэж бодож байна. Гэгээрэлд хүрэх бүхэл бүтэн зам мөрийг заасан байдагаа. Ринсэл бол юу ч хэлэхгүй. Зааж сургахгүй. Буруу явж байсан ч дуу гаргахгүй, чив чимээгүй.
ЗочинJune 17, 2012
"Шалтгаан болгох ид хүчтэй байдаг юм" гэжээ. Тэрийг чинь егүзэрваа нар бидний гаднаас хийчихдэг. Үзэгдэл харуулна. Биеэд хий гүйлгэнэ. Зайнаас нөлөөлнө. Ховсдоно.
Гэвч яах гэж? Юуны шалтгаан болгож байгаа бол?
ЗочинAugust 9, 2012
Будда Шагжамуни 25оо жилийн өнмө төрсөн. Эсвэл 2550 жилийн өмнө төрсөн гэдэг байсансан. Одоо нэгдүгээр сарын байдлаар 3000 жилийн өмнө төрсөн гэх болсоон гэсэн үү? Энэ чинь Гаутама багш 4000 жилийн өмнө эсвэл 5000 жилийн өмнө төрсөн байж болмоор ч юм шиг гэсэн үг. Тэгэхлээр яах вэ?
ЗочинAugust 9, 2012
500 жилийн өмнө Майдар ирсэн. Бид одоо бурхан болсон талийгч Майдарын хутагтуудаа хөшөө босгох л гэж бүтээж байгаа. Ер нь нас барсан, таалал барьсан хүмүүсд хөшөө босгодог биз дээ? Тэгээд "бурхан болооч" гэдэг.
Хэрэв нас бараагүй ээ гэх юм бол хэний юуг дотор нь шүншиг гэж хийж харуулаад байгаа юм? Майдрын дотор дан өнгөрсөн баларсан юмаа хийгээд байгаа гээд аялал хийгээд харуулаад байгаа нь өнгөрсөн хүнийх нь юмыг цугт нь оршуулдаг зан үйлээ яг хийж байна.
ЗочинAugust 9, 2012
500 жилийн өмнө Майдар ирсэн. Бид одоо бурхан болсон талийгч Майдарын хутагтууддаа хөшөө босгох л гэж бүтээж байгаа. Ер нь нас барсан, таалал барьсан хүмүүсд хөшөө босгодог биз дээ? Тэгээд "бурхан болооч" гэдэг.
Хэрэв нас бараагүй ээ гэх юм бол хэний юуг дотор нь шүншиг гэж хийж харуулаад байгаа юм? Майдрын дотор дан өнгөрсөн баларсан юмаа хийгээд байгаа гээд аялал хийгээд харуулаад байгаа нь өнгөрсөн хүнийх нь юмыг цугт нь оршуулдаг зан үйлээ яг хийж байна.
ЗочинAugust 11, 2012
Хамгийн гол зүйл нь бидний ирээдүй болох тэр зүйл өнгөрсөнд эхэлсэн учраас л тэр зүйлсийг цуглуулаад байгаам шүү дээ. Өнгөрсөн одоо ирээдүй гурав одоо цагт хурна гэж ноён Хутагт айлдсан байдаг даа. Тийм болохоор л одоо үүнийг хийж байгаа юм. Хэрвээ ирээдүйд залрах бурханы сүншигийг ирээдүйгээс залж бүтээх бол хэн тэр зүйлсийг авч ирэх вэ? Та юу? Үгүй шүү дээ!!! Тийм ч болохоор гэгээн бурхад энэ мэт зүйлсийг биднээс өмнө бодож болгоосон байдаг гэж ойлгож болно. Богд Зонхов анх сувдан эрхи хэнд өргөлөө??? Хариуд нь хэн юу гэж айлдлаа??? Майдарын гэгээн заларна гэж хэн айлдлаа??? Бид биш шүү дээ!!! Хүн том ярьж том дуугарч болно гэхдээ хэмжээгээ мэдэж байх хэрэгтэй!
ЗочинAugust 12, 2012
Шүншиг ирээдүйгээс авчрахгүй, гэхдээ хэн Майдрын царайг харчаад яг ийм төрхтэй гээд байнаа? Майдар залрана гэж хэн айлдсан юм? Тэр хүн Будда Шагжамуни хэдэн онд төрсөн бэ гэдгий эхлээд хэлэх ёстой. Ингэж байж бүх юмны учир олдоно.
ЗочинAugust 12, 2012
Буддагийн төрсөн оныг мэдэх нь илүү чухал гэж үзэж байгаа бол материалист хэвээрээ байна. Бурхадын хувьд төрж, үхэх гэж юу байх. Хутагт Асанга, Майдар гэгээнтэй нүүр уулзаж Билиг билгүүний номыг айлдуулсан ариун түүх бий. Өөр ч бясалгаачид зөндөө байсан хэрэг. Майдар залрахын хувьд мянган бурхан ээлж дараалан залрахыг бидний оюун багташгүй урт цаг хугацааны өмнөх бурхад айлдсан нь сударт байгаа юм шүү дээ.
ЗочинAugust 12, 2012
майдар болон тэрнээс цааших 995 буддагийн тухай ч байдаг мөн тэрнээс цааш үргэлжлэх галавууд бүгдийнх нь тухай ялж төгс нөхцсөн бурханы бошго буй. мөн эдгээр будда нар бол манай галавт манай ертөнцөд заларч буй будда нар юм . үүнээс өөр буддын шашинд олон өөр ертөнц орчин үеийнхээр бол харь гараг байдаг гэж үздэг бөгөөд тэнд бас будда нар заларсаар буй одоо ч өөр ертөнцөд будда заларч буй гэж үздэг. бид ч мөн ирээдүйд хэзээ нэгэн цагт будда болох бөгөөд тэр үедээ бас өөрийн ертөнцийн галавын амьтдад ном айлдах юм.
ЗочинAugust 13, 2012
Майдрын дүр төрх ийм, хувцас өмсгөлийг нь яг таг ирээдүйг харж байгаа эрхэм нэгэн түүний юу айлдахыг харна гэсэн үг. "Хуучин эд" шүншигт хийх учиргүй. Тэгэх бол зүгээр л хуучин шарира буюу шарилын оршуулгын зан үйл ажиллагааг л бид харж байна.
ЗочинAugust 13, 2012
Хэрэв Будда Шагжамуни 5000 жилийн өмнө Номоо айлдсан гэх аваас дээрх шарира аян таван зуугийн адагт гэж яг зөв таараад.
ЗочинAugust 13, 2012
Асанга, Майдар гэгээнтэй нүүр уулзаж гэснийг бодоход Майдар ирсэн л болж байгаа юм даа.