Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Тайвшир

Зав чөлөөгүй амьдралд
Зарц боол шиг зүтгэсэн ч
Зарим нэгэн үедээ
Завилсан бурхан шиг тайвшир
Үе үехэн санааширч
Үймсэн сэтгэл хямарч
Үгүйлж харамсах болбол
Үдийн нар шиг тайвшир
Хэн нэгэн намайг
Цээртэй үгээр зүхэж
Цээжинд шуурга босговол
Цэлмэг тэнгэр шиг тайвшир
Хэтэрхий муухай согтож
Хэл ам чинь загатнаж
Хэрүүл шатах гээд байвал
Хэсэгхэн бороо шиг тайвшир
Санасан хэрэг бүтэхгүй
Сарниж нэг л болохгүй
Санаагаар унаж гутарвал
Саруул тал шиг тайвшир
Бусад тэнэгүүдийн дунд
Буруу зөвөө ололцохгүй
Бухимдаж явах үедээ
Бурханы мэлмий шиг тайвшир
Бүтэхгүй дурлалд шатаж
Бүтэн биеэрээ шаналж
Бүсгүйн сэтгэлд гомдвол
Бүүвэйн ая шиг тайвшир
Гэр орондоо тогтохгүй
Гэргий хүүхдэдээ нэмэргүй
Гэм нүгэл чинь ихэдвэл
Гэгээн бясалгал шиг тайвшир
Сул дэмий бодолтой
Сурч мэдсэн юмгүй
Сууж байж чадахгүй бол
Судрын уншлага шиг тайвшир
Ядарч явсан ч тайвшир
Ялж явсан ч тайвшир
Ямар ч үед тайвшир
Яруу найргаар тайвшир.

лам Чулуунбаатарын ЭРДЭНЭБААТАР

  • ЗочинJune 11, 2012

    yruu ugeer bus yaaval setgeldee heregjuuleheen bod ydaj ooroon bolovsorvol ydaj bui amitadad heregtei lam mine ......

  • ЗочинJune 11, 2012

    yruu nairgaar taivshurval yuniih ni taivshirah bilee yadaj bui nisvaanist setgeliin utasiig hondoj yamarch sehelgui boloh vii lam mine taivshiray gevel tavan uhaand suralts tavan uhaan algan deer delgesen ym shig achit burhan bagshiin aildvariig aguu ih jagar helnees tovdruu orchuulgch lozvanariin gerel tsatsarhaar sudar bii setgelee saijruulj gemiig baray gevel ed bugded saitar suralts esvel el hul duhal dutuu sonsson zuileer hun amitand hudal buu uil uran ug amnaas unah todiigoor amitand tuslah ni yul bol ayaa lam ah mine achit bagshiin surgaaliig sana alihoshin ugtei aya namaig orshuu

  • ЗочинJune 11, 2012

    Энэ лам чинь боловсорчихсон лам өө. Бүү санаа зовогтун. Өөрийгөө л хичээ.

  • ЗочинJune 11, 2012

    anduurch enduursen baij boloh ym eldev uzedleer amitniig nomhotgogch bod setgelten ch ym biluu hen medlee bolgooj hairal uran yruu ugseer busdiig nomhruulagch gegeenten ch ym biluu yaj medlee buruu tashuu ug baival buuvtnaj buruu harlgui buliglah zurniihaa gunees chin uneniig oguuleerei busdiig haraad butsaagaad ooriigoo neg ajaarai bolgooj hairal lam mine.......

  • ЗочинJune 12, 2012

    bolvsrono gej yun bolovsorchihson ym bol ho bolovsroh gej yer ni yu ym bol yugaa bolovsruulah geed baigaa ym bol nadad hariulj ogooch ho

  • ЗочинJune 12, 2012

    Мэдээж өнөөгийн нийгэмд төгс боловсорсон хүн бараг байхгүй шүү дэ. Тиймээс хэн айлдах нь чухал бус юуг өгүүлэх нь чухал гэдэгийг дээрх сэтгэгдэл бичсэн нөхөрт хандаж хэлий. Хэн бичсэн юм гээд намтар түүхийг бүү судлагтун. Магадгүй таны таньдаг муу нөхөр байж болох юм. Гэвч бүх зүйл мөнх бус нэг хэвээрээ байдаггүй юм.

  • ЗочинJune 16, 2012

    he he tiim l baihdaa aldsan zuilee zasaj amjsan ym bolvuuda

  • ЗочинJune 21, 2012

    GEGEENTEN BOLGOND UNGURSUN UE GEJ BII, GEMTEN BOLGOND IREEDUI BII.

  • ЗочинJuly 18, 2012

    ene zohiolchiin oron hariulaad baigaa chi yr ni hen be neleed ym uzsen tolgoi yu

  • ЗочинAugust 17, 2012

    энэ ламын зохиосон шүлэг харин цаг үеэ харж бичсэн шүлэг бна

  • ЗочинDecember 19, 2012

    goy bichsen bn gd uram ogch tsaashid buteeh zuild ni amjilt husvel zugeer ym bishuu ene hun zgr neg chinii deer ymuu door oroh gj bicheegui baih chi <deerh hun> shuumjilj aldaag ni harhiin orond ooroo aldaagui ym bicheed aildval zgr ym bishuu.chadahgui bol unshaad sanaa av

Бусад мэдээлэл