2012-03-05 | Нийтэлсэн:purevsukh | Үзсэн:6323
Оюуны мухрыг номд даатга
Номын мухрыг гуйлгачинд даатга
Гуйлгачны мухрыг үхэлд даатга
Үхлийн мухрыг хоосон жалганд даатга
Тэвдэлтгүй очрыг урд нь одуул
Сонжгуургүй очрыг ард нь талби
Билгүүн очрыг өөртөө нөхөрлүүл
Хүний сүргээс мултар
Нохойн хэвтрийг нэх
Тэнгэрийн суудлыг ол
Сайтар бодогтун!
Бодь мөрийг туулах дээд сав мөн гэж
Бурханд сайшаагдсан чөлөө, учралт биеийг
Өдөр шөнөгүй номын хэрэгт зориулахыг хүсвэл
Өөдлөх арван эрдэнийг зүрхэнийхээ голд хадгал
Магад мөртлөө хэзээ үхэх тодорхой бус
Маргааш ч үхэхэд үнэн сургаалаас юусан билээ
Өнгөтэй өөдтэй бүхэн огт тусгүй хэмээж
Энэ оюунаа номд ингэж даатгаарай
Номоор явахын дэм идээ, ундаар дутахыг сэжигдвэл
Нотлох ном тань мөрд одох нь бэрхээс бэрх тул
Хэрэгтэй цагтаа л гуйлгаар хооллон амьдартугай гэж
Хэтийн санаа номын мухрыг гуйлгачинд даатгаарай
Өрөөлөөс гуйсаар насыг элээх бэрх тул
Өөрийн гэсэн эд хэрэглэл өчүүхэн ч атугай хэрэгтэй гэвэл
Номын төлөө жаварт осгож, өлсөж үхэхийг ч тэвчих
Гуйлгачны мухрыг үхэлд шийдмэг даатгаарай
Өөрийн дураар хэвтэх орон гэр, ор дэвсгэргүй бол
Өвчлөх, өтлөх жамаар үхэх цаг болоход эргэх хүнгүй гэвэл
Эдийг сахьсан настан үхэх лүгээ нэгэн адил
Үхлийн мухрыг хоосон жалганд даатгаарай
Харвах сум өөрийн нумыг эвшээлгэх ёстой шиг
Өөрийн гэсэн эд цуглуулж номыг бүтээх ёстой гэх
Бусдын үгэнд итгэлгүй, идээ унданд санаа үл зовох
Тэвдэлтгүй очрыг эхэнд нь тушаагаарай
Үнэн номын төлөө энэ насны ихсэн аргыг огоорч
Идээ хоол, унд усгүй гуйлгачлан явах үед
Бусдын муу үг, муушаал доромжлол тэнгэр шиг дуугаравч
Сонжихгүй очирыг араас нь талбиж өгөөрэй
Дээдийг салхинд хийсгэж доодыг усанд урсгаж
Өөрөөсөө доор уснаас өөр зүйлгүй
Даруухан дорд явж номыг магадалгүй
Билгүүн очрыг өөртөө сайтар нөхөрлүүлээрэй
Хүний үзэмжийг юмын чинээ үл тоон
Энэ амьдралаа л гэх дээд доод хэнтэй гэсэн
Гурван үүдээр сүжрэлгүй галзуу явдалт шиг
Энэхэн бодлт хүний сүргээс бүр мултраарай
Бусдын өчийг өчүүхэн ч болтугай хариулахын төлөө
Даруйдаа цадвал болоод ашдын гэж нөөцлөхгүй
Жанчуулж зодуулавч амь биеэ өгч чаддаг
Тушаалтгүй нохойн хэвтрийг нэхээрэй
Эрт заларсан их дээд бурхан багшаас эхлээд
Эдүгээ цагийн дээдэс бүхний таалал явдал адил
Номын төлөө амиа ч золих хатан зоригоор
Тэнгэр хүмүүний хүндлэх бурханы суудлыг олоорой
Ийнхүү алт тэргүүтэн алс мухрыг эрдэнэд тооцогдох
Зарим хүмүүнд даруйд амжиргаа тасрах боловч
Юуханд ч үл тоон сэтгэл амар буянаа үйлдэх
Тэрчлэн мухрын эдгээр эрднийн билэгдсэн утгыг мэдээрэй
Ингэж мухрын арван эрдэнийг оюундаа агуулбал
Нисваанисын гууг нураан муу үйлийн онгоцыг эвдэж
Ерөндөг болсон амар амгалан талд хүрэх учиртай хэмээсэн
Эртний дээдсийн зарлигт сэтгэл зүрхээр итгээрэй
ЗочинMarch 7, 2012
Аугаа ихэс дээдэс нарын чин зориг, их үйлсэд даган баясав.
ЗочинAugust 13, 2012
аяа дуу алдам ховор эрдэнээс ч ховор энэ сургаальд даган баясаяаа. далай дээдсийи энэрлээр номыг ёсчлон бүтээх болтугай би. хамаг амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай. Раднаа
ЗочинJanuary 7, 2013
bi ovog deedesiinhee ene saihan erdem uhaaniig buren sudlaj, ariuhan daruhan baij burhanii orond torohiig mash ih husej bn. bayarlala.
ЗочинFebruary 24, 2013
Yamar buyan uildeed bi enehuu deediin nomiig unegui uzej bayasnam be. Muhriin 10 erdeniig setgel oyundaa shingeeh adistidiin huch hairlaach. ene turliin hergiig gargah uchirtaig medevch, zurh hurehgui l baih yum. Daduultal heden turul boloh bol. Daraa ene nomtoi uchrah bolov uu, uchrah boltugai. buhii l amid amitad BURHANII hutagiig oloh boltugai.Origoo
ЗочинFebruary 24, 2013
Хүмүүн заяаны чөлөө учрал ховор шүү. Номтой дараа учрах болов уу гэж алгуурлалгүй, одоо, өнөөдрөөс эхэлж номд шамдаарай.