2013-07-14 | Нийтэлсэн:admin | Үзсэн:9591
Өөрийгөө ял гэдэг бол өөрийгөө таньж мэдээ л гэсэн утга. Өөрийгөө таньснаар та гэгээрэлд хүрэх болно. Та өөрийгөө таньж мэдэхэд чинь олон зүйл саад болно. Таныг дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй гэсэн 5 мэдрэхүй дээр дөрөөлсөн олон төрлийн жаргал өөрийгөө танин мэдэхээс чинь сатааруулж энэ насыг чинь барах болно. Энэ бол таныг дээш нь гаргуулахгүй байх шуламын хорлол. Энэ хорлол таныг хөгшрөх үед энэ хөгширсөн одоо үүгээр оролдоод нэмэргүй гээд хаяад явах үед хөшиг нээгдэж та эдгээр хорвоогийн жаргал цөм хуурамч бөгөөд хоосон зүйл болохыг харна. Гэвч өөрийн сэтгэлийг илүү таньж мэдэн сэрэхийг хүсэвч нэгэнт хорвоод таны энэ насны амьдрах хугацаа дууссан тул ямар ч нэмэргүй цааш явсаар дахин шинэ төрөл авч амьдрал чинь ресет хийгдэнэ. Амьдрал шинээр дахин эхэлсээр хорвоо таныг 5 мэдрэхүйгээр чинь хөнгөхөн хуурсаар л энэ мэт цааш үргэлжилсээр тоолшгүй олон төрлийг авч, хэзээ сэрэх юм бүү мэд энэ хорвоод эцэс хязгааргүй эргэлдэнэ. Энэ 5 мэдрэхүйд дулдуйдсан ханыг хүчээр бус уран аргаар хэрхэн даван туулахыг заадаг ухаан бол Бурханы шашин билээ. Бурхан багшийн айлдсан 84000 номын цогцыг ухаарч, утгыг тайлж, аньсыг олвоос зовлонгийн ханыг хөнгөхөн даван гарч чадах ухаанд суралцах юм. Ингэснээр энэхүү нууцлаг амьдралын ханыг даван гарч цаана нь хэмжээлшгүй амар амгалан байгааг та илтэд харах болно. Улмаар бусад эгэл амьтадад ч бас арга зам, гарцыг нь хэлж заахыг хүснэ. Гэвч архинд донтсон нэгнийг хичнээн 1000 хэлээд нэмэргүй шиг Бурхад 1000-н заавар зөвлөгөөг хэлэвч тэр дунд тун цөөхөн л тэр олсноос барин энэ ханыг давж гаран Будда буюу Бурхан болно. Будда гэдэг бол сэрсэн, ухаарсан, мэдсэн, нөгөө эрэгт гарсан гэсэн утга болой. Ай да. Амьдрал үргэлжилсээр л, хорвоогийн амьтад юуны төлөө яваад байгаагаа ч ухааралгүй, сэрэхгүй, сэрэх ч зав чөлөөгүй ертөнцийн үйлд уягдсаар энэ насны амьдралаа баран үхэхийн цагт гэнэт ухааравч буцах зам үгүй нь харамсалтай гэж.
Ч.Одгэрэл
ЗочинJuly 15, 2013
Үг үсгийн алдаагүй бичвэл мөн сайхан.
Ханатай зүйрлэсэн нь надад саяхан бодогдож байсантай төстэй байна. Би ханаа давах гэж тоосго давхарлаж тавина гэж бодсон. Ханыг давах агшинд тоосго бүр хэрэггүй болно. Харин одоо бол тоосго бүр нь чухал.
ЗочинJuly 15, 2013
Сайхан бичжээ. Гол утга учраа олсон хүмүүн л энэ хорвоо дээр нүгэл хилэнцгүй амьдарч чадах байхаа гэж би боддог.
ЗочинJuly 15, 2013
jinhene unen gedeg ene ym bolovu. horvoogiin ui olon humuus ihenh ni ene 5 medrehuide l tulgurlaj amidarch bga shude. tegj bodohor humuunii amidral gedeg orovdoltei ch yuma da.
ЗочинJuly 19, 2013
Энэ төрөлдөө Бурханы шашинтай учирсан нь ерөөл тавилан юм уу даа.
ЗочинAugust 7, 2013
bidniig yax gej terlees tereld ingej teerelduuldeg yum boldoo. Neg tereldee l uxaarsan l bol tsaashaa ulam shat axiad yavbal sainsan.Yaj daraa terelee arai iluu bur iluu bolox ve
ЗочинAugust 23, 2013
Баярлалаа.
Төвд хүмүүс энэ мэтчилэн мэдээд биднээс өөрөөр амьдардаг юм байнаа?
ЗочинAugust 30, 2013
харин тиймээ, сансрын хүрднээс салчихвал ч мөн сайхан байна даа. олон үйлтэй болоод л хүндрээд байх шиг байна даа. буянаа дэлгэрүүлэх үйлст л зорьмоор байна
ЗочинSeptember 8, 2013
buyn delgeruuleh uilsed zorihn gol bish unen moniig tanij medhen gol bhaa ooroor helvel surch bolovsorch terniigee heregjuuleh heregtei baih humuusee burhan bolhod arga zam moroor yvhad suralts amtnii tusiig hiihgeed yarah heregui yagaad gevel hamag amitan hyzgaargui shuudee ehleed uuruul zamaa olon hurdal ok amjilt he he