2012-09-20 | Нийтэлсэн:admin | Үзсэн:8874
Үнэн сэтгэлээр амь бие ч
Өнгөрсөн одоо ирээдүйн буянаа
Үргэлж бусдын тусын тулд
Өчүүхэн ч эргэлзэлгүй ямагт зориулсугай би
Аян замд зорчигсдын хөтөч нь ч
Асах зул хүсэгчдийн гэгээ нь ч
Амрах ор мөрөөсөгсдийн ор нь ч
Ажиллах боол хүсэгчдийн зарц нь ч
Асаралаар гачигдсан бүгдийн аврал нь болтугай би
Арьяабал бурханы нигүүсэхүйн мутараас
Асгаран үргэлжилсэн сүүн далайгаар
Ангасан бүгдийн шаналал амирлаж
Ашдын жаргалд умбах болтугай
Зэвт сумны аймшигт мөндөр
Балт хурын намираа дусал болтугай
Зэвсэг барин дайсагнагч хэн бүхэн
Цэцэг барин золгох болтугай
Хэн намайг ачилваас та
Хэн намайг доромжилвоос та
Хэн намайг үл танигч та
Хэн бүгд хотлоор төгс амирлах болтугай
Огторгуйн хязгаар хаа бүрэвч
Орчлонд амьтад ээлжилэн төрсөөр
Асрах сэтгэлээр би мөн төдийд
Амьдтныг авран явагч нь болтугай
Амтгаг хорын анагаах эм
Амгалан жаргалангийн гарах уг
Ариун дээд гэгээрлийн сургаал энэ ч
Арван зүгтээ түгэн дэлгэхэр болтугай
Ум ма ни бад ми хум
ЗочинOctober 4, 2012
ih saihan erool.
ЗочинNovember 20, 2012
Багш таньд даган баясъя, Далай багш болон хутагт хувилгаан нарын ариун цагаан горил хүсэл, их үйлс тань түргэн бүтэх болтугай
ЗочинJuly 12, 2013
Үргэлжид багш та бүгдийг даган баясъя
ЗочинNovember 12, 2013
deedes bogdosiin byand dagan bayasya