Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хүрд эргүүлэх ёсон

Хүрд эргүүлэх ёсон: Хүрдний гарал үүслийг хоёр янзын хувилбараар тайлсан байдаг. Хүрдний увидас дамжлагыг Бурхан багш Дигадинаад соёрхсон байна. Хүрдний увидас дамжлагыг залгамжлан аваад хүрдийг ханашгүй огоот эргүүлсэнээр сав лугаа төгс шавийг зүүн өмнөд Энэтхэг, Үржин, Кашмер, Балба, Төвд, Хятад тэргүүтэн орон бүхэнд эрэн хайвч олдоогүй тул тэр дамжлага увидасаа лусын оронд очиж лусуудад хайрлажээ. Лусууд хүрдийг эрхэмлэн шүтэж шүтээний дээд болгон тахиж эргүүлсээр байв. Үүнээс олон жилийн дараа Нагаржуна богдод Хоншим бодьсадва соёрхсоны дагуу лусын оронд морилон хүрдний увидасыг залж ирээд өөрийн өргөө байшингийн оройд салхин хүрд, гэрт гадаа гараар эргүүлдэг хүрдийг олныг байгуулжээ.

Хүрд эргүүлэх үесийн Бодол бясалгал нь. Хүрд эргүүлэхийн зоригдол нь гэрэл цацарсанаар амьтан бүгд бээр нисванисын үйл хийгээд зовлон ба зургаан зүйл амьтны авъяас бүгд дарагдан ариусах болов оо гэж бодох ба увидас үүн лүгээ учрах болсоноор өөр бусад амьтан бүгдийг орчлонгийн уг болсон шалтгаан үр хийгээд нисванисын үйлийн түйтгэр зовлон бүхэн хоцроолгүй арилан гэтлэх болно. Орчлонгийн угийг тайлсан нь хүрд мөн хэмээн шамдал ихээр анхааран авагтун. Бүтээхүй ойр дор эргэлзээгүй болой гэж сэтгэлийн нэгэн үзүүрт буцалтгүй сүсгээр хамаг амьтны тусын тулд гэсэн санаагаар эргүүлдэг байна.

Бодол бясалгалын тус эрдэм нь: Зоригдол лугаа бат сэтгэлээр мөрийн зул хүрд үүнийг нэгэн удаа эргүүлсэний тус эрдэм нь таринаас гэрэл цацарсанаар амьтан нугууд өөрийн сэтгэлд төрөөд өглөг тэргүүнтэн зургаан барамид төгсгөөд машид баясхуйгаас эхлээд арван номыг хүртэлх таван мөр, арван газар огоот төгсгөж үрийн гурван лагшин таван билэг билгүүн өөрөө бүтэж бурхныг олох болно. Огторгуйд хүрд уул мэт жигдэрч, гэгээ засвар дор нигүүлсэхүйн цахилгаан гялбалзаж, газарт адис хур мэт бууж, шавийн сэтгэлд үр жимс боловсрох болно.

Хүрдийг эргүүлсний тус эрдэм: Их номын хүрд энэ нь увидас бусдаас ялгамжтай үлэмж ихтэй ба хүрдний тус эрдмийг мэдэхгүйгээр увидас бусдад аврал одуулах нь: Үлгэрлэвээс: сохор хүнээр манаа мануулсан лугаа хэрэг тэр бүтэх нь хаанаас байхав дээ. Мэдлэг бага дор ажил үйлдвэр олныг үйлдэх нь: Үлгэрлэвээс: хөгшин илжиг шаварт шигдсэн лугаа адил тийм учраас хүрдний тус эрдэм увидас ихтэй болохыг “Додэ бадгар” сударт айлдсан байна

Гэр байшинд эргүүлвээс орон байшин тэр тэнгэрийн орд харш болох бөгөөд идээ ундаа түүгээр өлссөн хүмүүнийг муу үйл хилэнц түйтгэр ариусч хэрцгийн дайсан нугуудад үл дийлдэх нь магадтай.
Хүрдийг шүхэр мэт эргүүлэхэд дүрс царай сайхан таван дүрс тэргүүтэн ариун гуа болно.
Хүрдийг үхэхийн цагт толгойн орой доор тавибаас хойтох уншуулах хэрэггүй. Хүрдийг усанд эргүүлснээр усанд оршсон амьтан хийгээд түүнийг уусан амьтан нугууд буяныг төгсгөж түйтгэр арилна. Усаар эргүүлвээс ус түүнийг уусан хүрэлцсэн түүнд оршсон амьдрагч амьтан бүгд Сухабадийн оронд төрнө.
Галаар хүрдийг эргүүлснээр завсар үгүй таван нүгэл алиныг үйлдсэн хүмүүн хүрдийг эргүүлснээр буюу хүрдний туссан төдийгөөр муу заяанаас гэтэлдэг байна.
Хүрдийг гартаа барьсан лугаа учраас эцэг эхээс авсан амьтаг муу заяанаас гэтэлнэ.
Гүүрэнд эргүүлвээс үзсэн амьтан бүхэн муу заяанаас гэтэлнэ. Хүрдийг үзсэн сонссон дурдсан хүрэлцсэн тэргүүтэн муу заяанаас гэтэлдэг байна.
Хүрдийг гартаа барьсан лугаа учраас эцэг эхээ алсан амьтан муу заяанаас гэтэлнэ.
Гүүрэнд эргүүлвээс үзсэн амьтан бүхэн муу заяанаас гэтэлнэ. Хүрдийг үзсэн сонссон дурдсан хүрэлцсэн тэргүүтэн муу заяанаас гэтлээд Сухабадийн оронд төрөх болно.
Хүрдний бэлгэдэл. Хүрдний доод суурийг модоор үйлддэг нь бодь сэтгэлийн хөрөнгөний бэлгэдэлтэй ба мөн бодийн сэтгэл аяндаа арвижин үүсэхүй бэлгэдэлтэй.
Түүнд амин модыг бат бөх төмрөөр үйлддэг нь амь нас баттай байхын бэлгэдэлтэй байх ба номын лагшинд хамаг сайн эцэг эхийн бэлгэдэлтэй.
Түүнд баринтаг өргөдөг нь буяныг төгс эдлэл цог заль дэлгэрч сэтгэлийн гэмийг ариусгаж хувь төгөлдөр оронд хаана оршивч өөрйн тусыг бүтээж тэтгэхийн бэлгэдэлтэй.
Үзүүрт нь охь нэгнийг байгуулах нь номын лагшинт Амидэва бурхныг бэлгэдсэн учраас номыг лагшингийн хутгийг олохын тэмдэг.
Оройд нь их охь байгуулдаг нь бурхны газрыг хоцроолгүйгээр огоот төгсгөөд тэвчил онолын хоосон чанарын эцэст хүрэхийн тэмдэг.
Номын эхийг дотогш нь эргүүлж хуйлдаг нь хоёр чуулганыг, буяны билгийн судрыг залдаг нь шавь нар тэдгээр номын зарлигийг дагаж шамдахуйн бэлгэдэлтэй бөгөөд хүрдийг эргүүлснээр гүн дэлгэр номын дуу дуурсахын утга,
Хүрдийг нэг удаа эргүүлсний тус эрдэм нь тэргүүлшгүйгээр хураасан үйлийн түйтгэр нисванис авьяас бүхэн агшин ямагтад барагдах болно.
Хүрдийг буруу шүтэхийн гэм: Хүрдийг хазгай мурий эргүүлвээс галзуу болно. Хөндлөн эргүүлвээс бөгтөр төрнө. Толгой сүүлийг нь хольж сольвоос тахир доголон болно гэдэг.

    Бусад мэдээлэл